Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа

2016 оны 4 сарын 29

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Гишүүдийн 81.8 хувийн саналаар дээрх хууль болон дагалдах хуулийн төслүүдийг Хуульзүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Ийнхүү тус хуулийг хэлэлцэж дуусаад чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

Мөн үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж магадгүй байгаа юм.  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өнгөрөгч лхагва гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд болоод цөөнгүй гишүүдийн зүгээс тус бүлгийн гишүүдэд хандаж “Бүлгийн гишүүдэд завсарлага авсан асуудлаа хэлэлцээд өнөөдөр өглөө гэхэд завсарлагаа дуусгахыг сануулсан. Гэтэл эвслийн бүлэг энэ талаар хэлэлцээгүй байна. Иймээс үдээс өмнөдөө байр сууриа нэгтгээд үдээс хойш гэхэд завсарлагааг дуусгаж, цэцийн дүгнэлтийг хэлэлцэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол хугацаа маш бага үлдсэн” гэж хүссэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32429
0 эможи
keyboard_arrow_up