Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМС-ын сайд болон АТГ-ын даргын томилгоог түргэвчлэхийг шаардлаа

2016 оны 5 сарын 02

УИХ дахь МАН-ын бүлэг үдээс  өмнө хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга нар мэдээлэл өглөө. Ардын намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан, зарим байгууллагуудын дарга нарыг томилох болон сонгуулийг цаг хугацаанд нь явуулах асуудлыг тус тус хэлэлцжээ.

Энэ талаар бүлгийн дарга “УИХ-ын болон бүх шатны сонгууль зургадугаар сарын 29-нд болох ёстой. Энэ хугацаанд хуулийн хүрээнд заагдсан бэлтгэл ажил явах ёстой. Монголчууд дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ эдэлж, цэвэр шударга, тунгалаг төрийг бий болгохын тулд эрхээ эдлэх ёстой. Харамсалтай нь Цэцийн дүгнэлтээс болж хуулийн хугацаандаа хийгдэх ажлууд хойшилж байна. Энэ долоо хоногт нэр дэвшигчдийг тодруулсан байх ёстой ч энэ асуудал хойшиллоо.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлаас болж хойшилж байгаа учраас энэ асуудлаа яаралтай шийдэж, сонгуулийн өмнө холбогдох өөрчлөлтөө хийж, цаг хугацаанд нь явуулмаар байна” гэв. Харин бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар намын байр суурийг танилцууллаа.

Тэрбээр, “Тариаланчид хаврынхаа тариалалтад гарах гэсэн ч санхүүгийн бэрхшээлтэй байгаа. Тиймээс банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгийн шалгуур хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх гэж Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар төсөл оруулж ирсэн. Тариаланчид газраа барьцаалж зээл авна гэсэн үг. Энэ асуудлыг судлаад үзэхээр газар эзэмших эрхээ барьцаалах эрх нь нээлттэй байгаа.

 Гэтэл өргөн барьсан хуульд давуу эрх гэж хуулийн зөрчилтэй заалт орсон байна. Гэх мэт судлах зүйл их байгаа гэж үзлээ. Газартай холбоотой хардлага их байдаг. Хоёр жилийн өмнө Б.Гарамгайбаатар нарын гишүүд гадны иргэд газар эзэмших асуудлыг оруулж ирж дуулиан дэгдээж байсан. Халх голтой холбоотой дуулиан өнөөдрийг хүртэл цэгцлэгдээгүй. МАН тариаланчдаа дэмжилгүй яахав. Гэхдээ дэмжих өөр эх үүсвэр юу байгааг судлана” гэв. Өөрөөр хэлбэл, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн эргэн төлөлтөөс тариалан эрхлэгчдээ дэмжих боломж юу байгааг судлах ажлын хэсэг байгуулжээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтнуудын томилгооны асуудлыг хэлэлцэж Эрүүл мэндийн сайд, АТГ-ын даргын томилгоог хурдан хийхийг хүслээ. Эрүүл мэндийн салбар уналтад орж, өвчлөл их, ачаалалтай үед салбарын сайдгүй зургаан сар болж байгааг тэд шүүмжилсэн юм.
Эх сурвалж: www.mminfo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32518
0 эможи
keyboard_arrow_up