Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ынхнаас болж төрийн ажил гацаад байна

2016 оны 5 сарын 10

Төрийн ордонд өнөөдөр гурван байнгын хорооны хуралдаан товлогдсон ч Хуульзүйн байнгын хорооны хуралдаан МАН-ын гишүүдээс болж хуралдаж чадахгүй байна.

МАН-ын бүлэг уг байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон ШШГ тухай хууль, Прокурорын тухай хууль, Хууль сахиулах тухай хуулийн төслөөр өнгөрөгч долоо хоногт завсарлага аваад байсан.

Улмаар энэ долоо хоногт хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, ноцтой зүйл заалт их байгаа учраас сайтар нягталж, судалж дараагийн парламент хэлэлцэх ёстой гэж үзсэн юм. Нөгөө талаар МАН-ынхан сүүлийн үед төрийн ажил гэхээс илүү тойрог, мандатын асуудалд илүүтэй анхаарах болов. Нэг нэгнийхээ өрөөнд цуглаж хор найруулах ажилдаа улайрах болжээ.

Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны ажлын хэсгээс удаа дараа утасдаж мэдэгдэж байхад нэг ч гишүүн нь хариу өгөөгүй атлаа дараа нь манай бүлгийг байхгүйд асуудал хэлэлцлээ хэмээн нэг төрийн албан хаагч донгодуулсан гэх мэдээлэл ч бий. Энэ мэтээр төрийн ажлыг хойшоо тавьж, тойргоо хуваах ажлыг өмнөө тавьсан МАН-ынхан хоёр ч долоо хоног Хуульзүйн салбарын чухал хуулийн төслүүдийг гацааж орхилоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32989
0 эможи
keyboard_arrow_up