Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн МАН-ын хороо оюунлаг залуусаар багаа бүрдүүлжээ

2016 оны 5 сарын 11

Нийслэлийн МАН өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, НИТХ-д нэр дэвших 45 хүний нэрсийг тодорхой болголоо.

Сонгуулийн хуулиас жагсаалтаар нэр дэвших зохицуулалтыг хассаны дараагаар намдаа мөнгө хандивласан гишүүд нь намын хурал дээрээ эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол зарим намд гарсан.

Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн МАН-ын хурал харьцангуй эв нэгдэлтэй үргэлжилж, ирэх сонгуульд ялна гэсэн итгэлтэй тарцгаасан байна. Намын хорооны дарга Ц.Сандуйг НИТХ-ын сонгуульд намын штабаа ахалж оролцохыг намын хамт олон нь дэмжсэн байна.

Тэрбээр энэ удаа нийслэлийн хувь заяаг хэрхэн шийдэх вэ гэсэн толгойны өвчин болсон хямралын шинжтэй олон асуудалд оюунлаг залуусын хүч чадавхийг дайчлахаар шийдсэн байна. Ялангуяа, тухайн салбартаа амжилт гаргасан,бодитой үйлс хийж баялаг бүтээсэн залуусын армиар эгнээгээ тэлж энэ удаад НИТХ-д сонгуульд оролцохоор болжээ.

Хамгийн гол нь НИТХ-ын сонгуульд намын штабаа ахлан оролцож буй Ц.Сандуй нь өнгөрсөн хугацаанд байгууллага толгойлсон сайн менежер гэдгээ харуулсан. Ялагдсан намыг удирдаж хүнд байдлаас гаргасан төдийгүй түүнийг олон нийт хүмүүжил боловсролтой,  чансаатай оюунлаг залуусын нэг гэж үздэг  учраас намын хамт олон нь дэмсэн гэж үзэж байгаа төдийгүй тэрбээр  ийнхүү оюунлаг залуусаар багаа ч бүрдүүлж чаджээ.

Тухайлбал,  тус намаас нийслэлд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан,  Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар,Токиогийн технологийн их сургуулийг төгсөгч, доктор Ц.Байгалмаа, “Торгоны зам” сан, Монгол АйДи Групп”ХХК-ийн ерөнхий захирал М.Халиунбат, Монголын хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Ц.Арилдийпүрэв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга асан С. Мөнхчулуун, Багануур дүүргийн засаг дарга асан Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга С. Амарсайхан , НИТХ-ын нарийн бичгийн дарга асан Ж.Батбаясгалан нарын мундаг залуус нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцохоор сэтгэл шулуудаж  нийслэлийн иргэдийнхээ үзэл бодолыг төрийн түвшинд гаргаж ирэхээр бусад намын нэр дэвшигчтэй хүчээ үзэхээр болсон байна.

Эдгээрээс гадна тус намынхан сонголтыг эн тэнцүү хийсэн  төдийгүй насны хязгаар дээрээ ч онцгой анхаарчээ. Тухайлбал, эрэгтэй 80, эмэгтэй 20 хувь, байгаа бол 33-40 насныхан 48.9, харин 40-50 насныхан  42.2, 50-иас дээш насныхан 8.9 хувьтай байгаа юм. Мөн дүүргийн намын хорооны дарга тав, дэд дарга дөрөв, Намын анхан шатны байгууллагын дарга 12, НИТХ–ын төлөөлөгч зургаа, дүүргийн ИТХ-ын төлөөлөлгч 11 хүнийг тус бүр нэр дэвшүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33036
0 эможи
keyboard_arrow_up