Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулгантай холбоотойгоор МАН-ын бүлгийн байр суурь

2014 оны 5 сарын 22

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлэгийн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Л.Эрдэнэчимэг гишүүн танилцуулсан.

 

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолтой холбоотойгоор МАН-ын бүлгийн байр суурийг Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

МУ Засгийн газраас өргөн барьсан  МУ-ын 2014 төслийн тухай хуулинд өөрчлөлт оруулах, дагалдах хуулийн төслүүдтэй холбоотой нягтлан үзэж төрийн байгууллагуудын санал дүгнэлтийг авч хэлэлцэж  УИХ дахь МАН-ын бүлэг дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

  1. МУ-ын Засгийн газар УИХ -ён тогтоолоор өгсөн үүрэг даалгаврыг  хугацаанд биелүүлж, хариуцлагатай ажиллаж  чадахгүй байна. Учир нь  МУ 2014 оны төсвийн тухай хууль батлахтай  холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын  2013 оны 63 дугаар тогтоолын  2 дахь зүйлд Төсвийн  тодотголыг 2014 оны 4-р сарын  1-ны дотор  УИХ өргөн  мэдүүлэх гэсэн хугацааг 36 хоногоор , МУ-ын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын 2014 оны 4-р сарын 14-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1.1-т заасны дагуу Ажлын  таван өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн  заалтыг 12 хоногоор тус тус хэтрүүлэн УИХ өргөн барьж байгаа нь дээрх тогтоолуудыг ноцтой зөрчиж байгаа болно. Зөвхөн энэ үйлдэл нь гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгууллагын  дээд талд гараад суучихсан,  УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж  чадахгүй байгаагаа харуулж байна.
  2. МУ Засгийн газар хуулийг  зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын дотоод гадаад өрийн хэмжээ  сүүлийн хоёр жил эрс нэмэгдэж, ДНБ-ний 62 %-т хүрсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, МУ-ын  нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний  мэдэгдэл, 2014-2016 оны төсвийн  төслийн тухай хуулиудын зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн  гэж  үзэж байна. Олон улсын валютын сан үнийг нотолж Төсвийн хэмжээ хууль заасан босгыг давсан, МУ-ын нэгдсэн төсвийн гадуур зарцуулагдаж буй Чингис, Самурай бонд, үнэ тогтворжуулах төслийг төсөлд тусгаагүй тооцсон. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай эсхүл  ашигтай байх гэсэн  заалтыг зөрчсөн байна. Иймээс эдийн засгийн хямрал болон засгийн газрын хууль бус  үйл ажиллагааг УИХ өөгшүүлэх бус таслан зогсоох шаардлага нэгэнт бий болжээ.
  3. МУ-ын нэгдсэн төсвөөс гадна зарцуулагдаж буй Чингис, Самурай бонд үнэ тогтворжуулах төслийн зарцуулалт  нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8,  Төсвийн тухай хуулийн 49.2  зүйл заалтад нийцүүлэн  Төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохыг эрх баригчдаас   удаа дараа шардсан. ҮАБЗ-ын засгийн  газрын үнэт цаас арилжиж бүртгүүлсэн  хөрөнгийн зарцуулалтын талаарх 2014 оны 5-р сарын 6-ны өдөр гаргасан зөвлөмжийн 2.1 дэх хэсэгт Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулах асуудлыг УИХ-д оруулан шийдвэрлэх  гэснийг нь ч дурдах зүйтэй байхаа. Засгийн газар 2014 оны төсвийн төслийг боловсруулахдаа   дээрх асуудлуудыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь МУ-ын Үндсэн хуулийн болон бусад хуулийн биелэлтийг улс орон даяар   зохион байгуулж ажиллах  гэсэн заалтыг зөрчсөн байна.
  4. МУ-ын 2014 оны төсвийн тодотголын тухай хуульд тусгагдсан орлого, зарлага, хөрөнгө оруулалтын тооцоо алдаатай хийгдсэн гэж үзэж байна. 2014 оны төсвийн төслийг боловсруулан батлах үед 1 ам.долларын ханш 1704 байсныг  1384  тооцсон нь ТТБтХ-ийн  5.1.4 заасан заалтыг тус тус зөрчсөн байна. Ам долларын байдлыг бодит байдалд ойртуулан  хийхийг  манай намын бүлгээс удаа дараа шаардаж ирсэн. Одоо ч шаардаж байгаа.

Иймд дээрх төслийн төслийг Засгийн газарт буцан  хууль тогтоомжид нийцүүлэн  Төсвийн тодотголыг сайтаар боловсруулан  УИХ  дахиж өргөн барих зүйтэй гэж үзэж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3318
0 эможи
keyboard_arrow_up