Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МАН-аас орон нутагт нэр дэвших 14 хүнийг хасчээ

2016 оны 5 сарын 25

МАН-аас орон нутагт нэр дэвшиж 14 хүнийг хасч хууль зөрчсөн гэдгийг тус намын төлөөлөл хэллээ. Тодруулбал, Говь-Алтай, Увс аймагт тус бүр гурав, Өмнөговьд хоёр, Дархан-Уул аймгаас ИТХ-д нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан хүнийг хассан байна.

Энэ талаар Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж “Сонгуулийн хуулийн дагуу тухайн намаас нэр дэвшиж буй хүнд энэ талаараа хэлэх ёстой. Гэтэл Сонгуулийн хороо юу ч хэлэлгүй байж байгаад олон нийтэд зарлаж байна. Тухайлбал, намайг ял шийтгэлтэй байж магадгүй гэж хассан гэсэн. Би ЦЕГ-аас тодорхойлолт авсан. Түүнд ямар нэг ял шийтгэлгүй гэсэн байгаа” гэлээ.

Мөн МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сонгуулийн хуулийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл зарим аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж, төрийн сонгуулийг зохион байгуулах, төрийн ажлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байна. Иймээс манай нам СЕХ-нд энэ асуудлаар шаардлага хүргүүлж, улмаар сонгуулийн байгууллага зохион байгуулалттайгаар нэг намын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хасуулж байгаа талаар асуулга тавина” гэв.

-Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа, Ш.Эрдэнэбат.

-Увс аймгийн орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн Б.Гомбо, Б.Хилэнбаатар, Ю.Сайнжаргал, н.Амараа.

 Дархан-Уул аймгийн Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал, Т.Тулга, С.Насанбат, Д.Амарсанаа гэсэн зургаан нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасаад буй аж.  

Тиймээс МАН-ын дээрх 14 гишүүнийг орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болгосон тул СЕХ-нд шаардлага хүргүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33801
0 эможи
keyboard_arrow_up