Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эвгүй асуудлаас бултахын тулд эрх баригчид чуулганыг завсарлуулсан

2016 оны 5 сарын 27

УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганыг сарын хугацаатай түр завсарлуулсан нь хуулийн хугацаанд батлах ёстой, хэлэлцүүлгийн шатанд яваа олон хуулийн төслийг тодорхойгүй байдалд орууллаа гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байгаа аж.

Энэ талаар Монгол Ардын Намын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Улаан нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногг УИХ- ын даргын зөвлөлийн хурлаар хаврын ээлжит чуулганыг энэ сарын31 хүртэл хуралдуулаад завсарлуулахаар төлөвлөсөн байжээ. Гэтэл УИХ дахь намын бүлгүүд болон гишүүдтэй зөвшилцөж ярилцалгүйгээр төлөвлөсөн хуулийн төслүүдээ хэлэлцэж амжилгүй завсарласан нь туйлын эмгэнэлтэй байна гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Тэрбээр “Чуулганыг хууль зөрчиж завсарлуулсан. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг олон хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох ёстой байсан. Ингэснээр энэ хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байсан ч амжихааргүй боллоо. Энэ долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ хэлэлцэх байлаа. Энэ хуулийн төслийг Монгол Ардын Намын бүлэг дэмжиж батлах ёстой гэж үзэж байсан. АН-ын дарга оффшор данстнуудыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж амласан. Асуудлыг дэмжээд ярья гэхээр УИХ-аа өөрөө завсарлуулчихлаа. Ам ажил нь зөрлөө. Эвгүй асуудлаас бултахын тулд эрх баригчид чуулганыг завсарлуулсан” гэв.

Н.Энхболд: Чуулганыг улс төрийн зорилгоор завсарлуулсан

УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэлцүүлгийн шатанд явж байсан, батлах боломжтой байсан олон хуулийн төслийг нэрлэсэн юм. Тэрбээр “Есдүгээр сарын 1-нээс үйлчлэх ёстой Эрүүгийн хуулийг дагалдаж гарах нэлээд хуулийн төслүүд хүлээгдэж байсан. Чуулганыг завсарлуулсны улмаас энэ бүх хуулийн төсөл хойшилж байна. Хууль хамаагүй, эрх баригч намын удирдлагын эрх мэдэл хуулиас дээгүүр үйлчилдэг хууль бус үйлдэл үргэлжилсээр байгаагийн нэг жишээ энэ болж байна. Тодорхой бус шалтгаанаар АТГ-ын удирдлагыг томилохгүйгээр сонгуульд оролцож байна. Сонгуулийн хуульд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон чухал заалт бий.

Энэ нь цаанаа сэжиг хардлага дагуулж байна. Ингэснээрээ сонгуулийн өмнө маш том асуултын тэмдэг үлдээж байна. Үндсэндээ хэлэлцээд дуусч байсан хэд хэдэн хууль бий. Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж батлах боломж байсан. Нэгэнт бодлого нь батлагдсан бол дагалдах хуулиуд цаг алдахгүй гарах ёстой. Хугацаа алдах тусам төрийн ажил гацах, эргээд улс орны амьдралд хохирол учруулдаг жишээ олон удаа гарч байгаа.

ГХЯ-наас оруулж ирсэн Олон улсын гэрээний тухай, Дипломат албаны тухай, Гадаад харилцааны тухай зэрэг хуулийн төслийг АСЕМ-ын өмнө батлаад авсан бол бидний ажлыг илүү хөнгөвчлөх, гадаад харилцааг илүү оновчтой хөгжүүлэх боломжийн суурийг тавих байв. Дараагийн Их хурал бүрэлдэж байж энэ олон хууль батлагдаж Үарах нь. Ер нь чуулганыг гэнэт завсарлуулсан нь зүй бус явдал боллоо. УИХ хуралдаж байх хугацаанд хэлэлцэгдэх асуудлууд АН-ын нэр хүндэд сөрөг үр дагавар авчирч болзошгүй байгаа. Тиймээс улс төрийн зорилгоор чуулга- ныг хойшлуулсан гэж харж байна” гэв.

Ч.Улаан: Ирэх оны төсөв боловсруулах асуудлыг тодорхойгүй байдалд орууллаа

 УИХ-ын гишүүн Ч.Улаан хуулийн хугацаанд батлах ёстой хуулиудын талаар тодорхой мэдээлэл хийв. Тэрбээр “Байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй хэлэлцдэг асуудал бол төсөв байдаг. Тухайлбал, хаврын чуулганаар 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж батлах хуультай.

Ингэснээр ирэх оны төсвөө боловсруулах нөхцөлийг парламент бүрдүүлж өгдөг. Долдугаар сарын 1-нээс анхан шатны нэгжүүд, төсөвт байгууллагууд 2017 оны төсвөө боловсруулж эхэлдэг. Гэтэл чуулган энэ асуудлаа хэлэлцэхгүй завсарласан нь ирэх оны төсөв боловсруулах асуудлыг төсвиин гүицэтгэлийн тайланг УИХ хэлэлцэх ёстой. Сонгуулийн өмнөх бүтэн жилийн тайлан гэдэг утгаараа энэ асуудлыг ул суурьтай хэлэлцэж, дутагдал зөрчлийг арилгахын зэрэгцээ ирэх оны төсөвт анхаарах, бататгах ололт амжилт, сургамжийг олж авдаг. Засгийн газраас өргөн барихгуй байсаар хугацаа их алдлаа.

Ирэх оны төсвийн чанар чансаа үүнээс их хамаардаг. Иж бүрэн байдлаар явах ёстой 2017 оны төсөв боловсруулах ажилд технологийн саатал, тасалдал гарлаа. Энэ нь байнгын ажиллагаатай парламентын хувьд байж болшгүй зүйл. Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-нд батлах ёстой ч амжихгүй боллоо. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, бодлогоо тодорхойлж байж төсвөө боловсруулах учиртай. Гэтэл уялдаа зохицуулалт хангагдахгүй, хууль зөрчиж байна. Чуулганыг яаран завсарлуулсан нь хуулийн хугацаатай олон ажлыг тасалдууллаа” гэсэн байр суурь илэрхийллээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхий сайд МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэнгүүт УИХ-ын дарга чуулганыг завсарлуулчихлаа. Бас АН-ынхан “давхар дээл” тайлах хуулийн төслийг хэ- лэлцүүлэхгүй зугтаж байгаа юм биш үү?

С.БЯМБАЦОГТ: -Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарыг чөлөөлөх асуудлыг АН-ын бүлэгт танилцуулж, бүлэг нь чөлөөлөхийг дэмжсэн гэсэн. Ерөнхий сайд нь энэ сайд  нартай хамтарч ажиллахгүй чөлөөлнө гэтэл УИХ-ын дарга нь зориуд завсарлуулчихлаа. “Давхар дээл”-ийн тухайд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Ерөнхий сайдтайгаа нийлээд дөрвөн сайд л УИХ-ын ги- шүүний ажлыг давхар хашиж болно, бусад нь УИХ-ын гишүүний албыг хашиж болохгүй гэж ярьчихаад хэ- лэлцье гэхээр зориуд завсар- луулж байна.

Ч.УЛААН: -Засгийн газар кабинетын зарчмаар явдаг. Ерөнхий сайд гурван сайдаа чөлөөлөх санал оруулна гэдэг бол итгэл үзүүлэхгүй байна гэсэн үг. Гурван яамны үйл ажиллагаа цаашид яаж явах нь тодорхойгүй боллоо. Уг нь ёс журам, зарчим яривал  Ерөнхий сайд сайдын үүргийг түр гүйцэтгэгчийг томилох ёстой. Засгийн газар хэн нь хэнийгээ орлох вэ гэдэг хуваарь бий. Нэгэнт Ерөнхий сайд нь итгэл үзүүлэхгүй огцруулна гэж байхад тэр сайдууд ажил үүргээ гүйцэтгэх нь эрх зүйн хувьд зөрчилтэй асуудал үүснэ. Хэрхэн хуульд нийцүүлж ажиллахыг харах л үлдэж байна.

Н.ЭНХБОЛД:   -Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн бүгд АН-ын харьяалалтай. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нэг асуудал оруулаад ирэхэд УИХ нь гацаадаг ийм асуудал энэ УИХ-ын туршид байнга гарлаа. Ер нь энэ нам төрийн ажлыг авч явах нэгдсэн бодлого, эв нэгдэл, чадвартай юу гэсэн асуудлыг дөрвөн жилийн турш ярьсаар ирсэн. Үүний нэг жишээ нь сая Ерөнхий сайдын оруулж ирсэн сайд нарыг чөлөөлөх санал. Гэтэл УИХ зориуд завсарлага авч араас нь дүүжлээстэй олон асуудал үлдээлээ. Засгийн     газрын бүрэлдэхүүн,- “давхар дээл”- ний асуудал байсан.

Ялангуяа төсвийн гүйцэтгэлийн тайланг ярихад нийгэмд ямар яриа үүсэх нь ойлгомжтой. Төсөв тасарч байна, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна, ханш ямар байгаа билээ. УИХ завсарласан нэртэй нүдэн балай, чихэн дүлий байж байгаад энэ асуудлыг өнгөрөөж байна. Мөн өрийг өглөг болгож өөрчлөх марзан хуулийг хэлэлцээд       эхэлбэл нийгэмд ямархуу уур амьсгал үүсэх нь бас л ойлгомжтой. Энэ асуудлыг хэлэлцүүлэхгүй, дагалдаж гарах сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд эрх баригчид чуулганыг сарын хугацаатай завсарлуулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33912
0 эможи
keyboard_arrow_up