Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МАХН-аас 18 гишүүн нь гарахаа мэдэгдлээ

2016 оны 5 сарын 31

МАХН-ын  нэр бүхий гишүүд мэдээлэл хийж, намынхаа гишүүнчлэлээ албан ёсоор татгалзаж буйгаа мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн өнгөрсөн өдрүүдэд нойтон өлсгөлөн зарлаж, өчигдөр нэр дэвшигчдийнхээ бүртгэлийг СЕХ-нд хүргүүлсэн. МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буй гишүүдийн тайлбарлаж буйгаар Н.Энхбаярын энэ үйлдлээс шалтгаалж, нэр дэвшигчид нь тойрогтоо штабаа байгуулах, орон нутагт бэлтгэлээ базаах ажлууд нь  хоцорч байгаа аж.

Түүнчлэн Н.Энхбаярыг заавал өлсгөлөн зарлаж, сонгуулийн далд сурталчилгаа явуулах шаардлагагүй байсан гэж тайлбарлалаа. Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж буй гишүүд Н.Энхбаяр зөвхөн өөрийнхөө төлөө  бусдын амь насыг аюулд оруулан өлсгөлөн зарлаж байхын оронд МАН-тай нэгдэн сонгуульд  оролцох арга замыг хайх хэрэгтэй байсан гэж онцолсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34122
0 эможи
keyboard_arrow_up