Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Сайн”-аар халхалсан саарууд

2016 оны 6 сарын 20

 Дөрвөн жил засагласан АН-ынхан сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд гэнэт ухаан орж ард түмэндээ "хайр" зарлаж эхэллээ. Тэд "Сайн малчин", "Сайн хашаа", "Сайн оюутан", "Сайн хувьцаа" зэрэг сайхан үгээр бамбай хийж ард түмний тархийг угаах гэж оролдож байна. Үндсэндээ сүүлийн дөрвөн жил эрх баригчдын хоёр ч засаг солигдоход орон нутгийн малчид дандаа л бодлогын гадуур үлдсэн нь туйлын үнэн. "Малын зах бараадсандаа л амь зууж байна даа" хэмээн ярих малчид цөөнгүй байсныг сануулахад илүүдэхгүй. Харин өнөөдөр гэнэт ухаан орж Монгол Улс, ард түмэн хэдэн малынхаа буянд өлсөхгүй, цангахгүй явж байгааг олж харж, омогшин догдолж байна гэнэ дээ, цаадуул чинь. Аль 2012 онд өдгөөгийн хотын даргын яриагаар бол монголчууд, нийслэлчүүд маань хашаан дотроо хэд хэдэн хаустай болчих байлаа. Эс бөгөөс хашаа байшингаа зараад, өөрсдийнх нь ярьдагаар палан жорлонтой, паартай байшинд амьдрах байлаа. Зүүд зэрэглээ шиг хол сонстож байсан дөрвөн жил нүд ирмэхийн зуурт өнгөрөхийн цагт Э.Бат-Үүл баатрын "үлгэр" ч домог болж хувирав. Уул шугамандаа үлгэр бүхэн сайхан төгсгөлтэй байдаг. Харамсалтай нь Э.Бат-Үүл баатрын эхлүүлсэн үлгэр жаргаж өгдөггүй нь гаслантай. Э.Бат-Үүл баатрын гаслант үлгэр ард түмний нуруун дээрх ачааг нэмсэн болохоос нимгэрүүлээгүй. Сүүлийн дөрвөн жил Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа иргэд цахилгааныхаа хөлс, байрныхаа мөнгийг төлөх гэж хулгай хийхээс наахнуур юм болж байна. Энэ бол Э.Бат-Үүл баатрын дуусдаггүй үлгэрийн үргэлжлэл. АН-ынханд "сайн", "сайхан" болж харагдаад байгаа зүйлүүд бодит амьдрал дээр ямар байна вэ?
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34660
0 эможи
keyboard_arrow_up