Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Оргил”-ын Ж.Ганбаатарын сонгуулийн хууль зөрчсөн асуудлыг шүүх дэнслэнэ

2016 оны 6 сарын 20

УИХ-ын сонгуулийн 68 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй “Оргил" худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатарыг Сонгуулийн хууль зөрчсөн талаар өнөөдөр иргэн Т.Мөнхбат болон түүний өмгөөлөгч Д.Нямдорж нар мэдээлэл хийлээ. Тэдний хийсэн мэдээллээр "Оргил"-ын босс Ж.Ганбаатар нь энэ сарын 8-ны өдөр “Оргил 6 буудал” худалдааны төвийн нээлтээ хийх нэрээр халхавчлан хямдралтай худалдаа, бэлэг сэлт тарааж, урлагийг тоглолт зохион байгуулж хууль зөрчсөн аж. Тиймээс иргэн Т.Мөнхбат энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан байна. Улмаар цагдаагийн байгууллага дээрх гомдол мэдээллийг шалгаад иргэдэд эд зүйл үнэ төлбөргүй тарааж, сугалаа зохион байгуулсан нь Сонгуулийн хуулийн 3.1.10, 70.1.1, 70.1.3 дахь заалтыг зөрчсөн байх тул захиргааны арга хэмжээ авахуулахаар материалыг зургадугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлжээ. Харин энэ талаар түүний өмгөөлөгч Д.Нямдорж “Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн жил эхэлснээс санал хурааж дуусах хүртэл сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, үйлчилгээ үнэгүй үзүүлэх, дайллага цайллага, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахыг хориглодог. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуульд нэр дэвшихээс нь түдгэлзүүлдэг. Цагдаагийн байгууллага тогтоосон учраас шүүх удахгүй шийдвэрээ гаргана” хэмээн мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34661
0 эможи
keyboard_arrow_up