Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Батцэрэг: Өрийн удирдлагын тухай хуулийг дахин өргөн барих хэрэгтэй

2014 оны 5 сарын 26

УИХ дахь бүтцийн байгууллагуудын хуваарийн дагуу УИХ дахь нам, эвслийн бүлгүүд 7 хоног бүрийн даваа гарагт хуралдаж тухайн долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлалын дагуу өнөөдөр 3 бүлэг хуралдлаа.

 

УИХ дахь АН-ын намын бүлэг бүлгийн хуралдааныхаа талаарх мэдээллийг маргааш өгөхөөр болсон бол УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш хуралдаанаа үргэлжлүүлэхээр болсон тул мөн л маргааш буюу мягмар гаригт бүлгийн хуралдааныхаа талаарх мэдээллийг хийхээр болсон юм.

Харин МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдааныыхаа талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Өрийн удирдлагын тухай болон Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс мэдээлэл сонсож байр сууриа нэгтгэсэн байна.

Тус бүлгийн зүгээс Өрийн удирдлагын тухай хуулийг дахин өргөн барих хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт бичиг хүргүүлж “Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ дахь нам эвслийн бүлгүүдээр дахин хэлэлцэж саналаа нэгтгэсний дараа хуулийн төслийг дахин өргөн барих хэрэгтэй. Учир нь уг хуулийн төслийг энгийн хууль шиг баталвал Монгол Улсын өрийн дээд хэмжээ хэтэрнэ” гэж үзсэн байна.

МАН-ын бүлгийн зүгээс гаргасан энэхүү бичгийг эвслийн бүлэг өнөөдөр хүлээж авсан бөгөөд МАН-ын бүлгийн үзэж байгаа шиг улсын өрийн дээд хэмжээ хэтрэх асуудал гарахгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Эвслийн бүлгийн үзэж буйгаар Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын өр гэсэн заалт байгаа бөгөөд энэ нь улсын нийт өрийн хэмжээнд хамаарахгүй. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн дээд хэмжээг зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн уг хуулийн төсөлд тусгагдсан Засгийн газрын баталгааг Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь улсын заавал төлөх ёстой өр биш, зөвхөн үүсэх эрсдлийг тооцож балансад суулгах хөрөнгө гэсэн юм.

Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн 2 дахь асуудал нь Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого батлагдахтай холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс мэдээлэл сонссон бөгөөд салбарын сайдад тус бодлогод тусгах өөрсдийн саналыг хэлсэн байна. Тухайлбал, эвслийн бүлгийн зүгээс ахмад үе нь хүүхэд залуучууддаа сургадаг монгол уламжлалыг төрийн бодлогод тусгах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн манай улсын бага болон сургуулийн өмнөх боловсролын систем дэх гажуудлыг арилгах хэрэгтэй гэсэн саналыг хэлжээ. Жишээ нь, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд төрөл бүрийн дуу бүжгийн тэмцээн зохиож байгаа нь хэтэрхий харгис бөгөөд буруу зүйл гэж эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгонцоллоо.

Мөн үндэсний инноваци буюу үндэсний мэдлэг бүтээх гэсэн агуулгыг тус бодлогод тусгах хэрэгтэй гэсэн саналыг БШУ-ны сайд Л.Гантөмөрт хэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3492
0 эможи
keyboard_arrow_up