Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

2016 оны 8 сарын 03

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг ажлаас чөлөөлөх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ.

УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул тэднийг чөлөөлж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан билээ. АН-ын бүлгээс Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг ажлаас чөлөөлөх нь хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд УИХ-ын тогтоолоор зөвлөлийн гишүүдийг 6 жилийн хугацаатай томилжээ. Гэвч томилгооны хугацаа дуусаагүй байхад чөлөөлөх асуудлыг оруулж ирэх нь Төрийн албаны тухай хуулийг зөрчинө хэмээн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ.

Тэрбээр, Төрийн албаны тухай хуулиар Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэнд муудсан эсхүл өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөөгүй бол хугацаанаас нь өмнө чөлөөлөхийг хориглодог. Гэтэл 6 жилийн хугацаатай томилогдсон гишүүдийн хугацаа дуусаагүй байхад УИХ-ын чуулганаар ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь нийт төрийн алба хаагчдын хууль ёсны эрхийг үл хүндэтгэсэн эрээ цээргүй үйлдэл юм. Тиймээс энэ үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг УИХ дарга болон МАН-ын бүлгээс шаардаж байна” хэмээв.

Түүнчлэн төрийн алба хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлөхийг завдсан аливаа үйлдэлтэй УИХ дахь АН-ын бүлэг тууштай тэмцэх болно гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35077
0 эможи
keyboard_arrow_up