Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ынхаар бол Монголд болж бүтэж байгаа юм нэг ч алга

2014 оны 5 сарын 28

 “Шударга ёс” бүлгэмээс улс төрийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. Уг хурлаар сүүлийн үед улс төр, нийгэм эдийн засагт болж байгаа үйл явдалын талаарх мэдээлэл хийлээ. Шударга ёс бүлгийн тэргүүн Г.Баярсайхан, М.Энхбат, Ж.Хатан нар оролцож байна.

 

Улс төрийн намууд нэг санаа бодлоор ажиллаж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй. Хэтэрхий нэг талаа бариад туйлшраад байна.

Тэрээр сүүлийн үеийн улс төрийн үйл явдалуудыг ажиглахад МАН-ын хувьд сонгуулийн шоугаа эхэлчисэн юм уу гэмээр байна. МАН-ынхаар бол Монголд болж бүтэж байгаа юм нэг ч алга. МАН улс орноо мундаг хөгжүүлж байтал АН тэргүүтэй эвсэл гарч ирээд сөнөөчихсөн мэтээр бүхнийг харлуулан үгүйсгэх энэ Засгийн газрын үед зөв шийдэлээ олж байгааг хэлэх хэрэгтэй. МАН бэлэн мөнгө тарааж сонгогчдод  таалагдах бодлого барьж байсанаас биш, улс орны өмнө тулгамдсан  олон асуудалыг хойш тавьсаар иржээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг: "Та нарын баасыг цэвэрлэхэд  их цаг зарцуулж байгаа" гэдэг үнэний ортой. Улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, ер нь  нийгмийн амьдралын бүх хүрээнд олон асуудал хуримтлагдан оворчээ. Эвслийн Засгийн газар энэ бүхнээс дөлөлгүй барьж авч шийдэж байна, ингэх ч ёстой.

МАН бондын мөнгийг элдэвээр баалж байна. Гэтэл энэ бондын мөнгө орж ирээгүй бол Монголд ямар ч бүтээн байгуулалт өрнөхгүй, ажлын байр ч нэмэгдэхгүй байсан нь ойлгомжтой. МАН-ын дутуу орхисон  олон ажил, өр ширэнд ч бас боондын мөнгийг зарцуулж байгаа.

Мөн сөрөг хүчин муу нь гайхан шагширч байх зуур засгийн ажил урагшилсаар буйг олон түмэн харж байгаа. Шинэ онгоц, шинэ вагонууд, рэйлбус гээд л. Муу хэлээд байгаа боондын мөнгө улсын хөгжилд чухал амь тариа болж байна.

Сөрөг хүчин МАН-ын ажлыг зааж байгаа  юм биш, гэхдээ юм болгоныг үгүйсгэх ийм арга барил МАН-д хасах оноо авчирна. Ард түмнийг юу ч харахгүй мэдэхгүй байгаа хэмээн басамжилж, худал ярьсанаар амжилт олохгүй нь тодорхой.

МАН уг шинлэг санаа бодлогыг улайран эсэргүүцсээр байгаа, үүний цаана намынх нь өчүүхэн эрх ашиг байгааг ч анзаарч болно. Хяналтын тухай хууль МАН-д ямар ашигтай вэ. МАН-ын үед бүрдсэн хяналт шалгалтын байгууллагын нүсэр бүтэц бүрэлдэхүүнийг хэвээр хадгалах гэсэн санаархал нуугдаж байгаа хэрэг.

Ер нь Засгийн газрын ажиллагааг унагаагаад байя гэсэн сөрөг хүчинтэй байвал төгрөгийн ханш тэгтлээ хурдан сэргэхгүй болов уу. МАН-ын хичээл зүтгэлээр олон ажил нурлаа, эцсийн эцэст энэ нь иргэдийн нуруун дээр хүнд дарамт болж байна гэж үзэж байгаа юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3626
0 эможи
keyboard_arrow_up