Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН үе үеийн гишүүд, сайд нараа хүлээн авч уулзлаа

2014 оны 5 сарын 29

МАН-ын дарга М.Энхболд болон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл үе үеийн Улсын Их хурал, Засгийн газарт ажиллаж байсан гишүүд, сайдуудыг эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан хүлээн авч уулзлаа. Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэж ирсэн тэдний үнэтэй зөвлөмж, сургамжийг сонсох, цаашдын үйл ажиллагаандаа тусгах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна. Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд уулзалтыг нээж үг хэлсэн юм.

 

М.Энхболд: “Өнөөдөр нэн шинэ түүхийн 20 жилийн хугацаанд босгож ирсэн Монгол улсын эдийн засаг хоёрхон жилийн дотор унаж эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2013 оны эцсийн байдлаар бүгд сөрөг гарч, эдийн засаг гүн хямралд орж, хөгжлийн хурдац зогсонго байдалд ороод байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1,3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 7,5 хувьд хүрээд байна. Инфляц 12,5 хувьд хүрч,  цаашид ч инфляц тасралтгүй өснө гэдгийг Дэлхийн банк тайландаа тусгажээ.

Монголын төрийн нийт өр 11,9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 68 хувь болж хуулиар тогтоосон босго болох 40 %-ийг  аль хэдийн давж гарчээ. Монгол улсын нийт гадаад өр 19,2 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 34,3 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 195%-д хүрээд байна. Дотоодын зээлийн өрийн үлдэгдлийг нэмж тооцвол Монгол улсын нийт өр 45 их наяд 446 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 259 хувьд хүрээд байгаа. 

Монгол улсад бизнес эрхлэх таатай орчин хумигдаж, төрийн оролцоо, дарамт хэрээс хэтэрч, олон зуун аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж  байна. Энэ нь  төрийн бодлого алдагдсан,  бизнесийн орчин муудсаныг нотолж, өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдлыг илэрхийлж байгаа бөгөөд дотоодын бизнес эрхлэх орчин  хамгийн муу, таагүй  байгааг харуулж   байна.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-74 хувь өссөн байхад  иргэдийн орлого нэмэгдээгүй нь хүн амын амьжиргааны түвшинг өдрөөс өдөрт доройтуулж байна. Засгийн газар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээ авсангүй, цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх ёстой байтал тэтгэврийг  хэрхэн нэмэгдүүлж ард түмнээ хуурлаа.

Монгол Улсын эдийн засаг хямралын түвшинд хүрсэн байхад эрх баригчид бодит байдлыг ард түмнээсээ нуун дарагдуулж эдийн засаг хямраагүй,  байгаа мэтээр хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлээр эрээ цээргүй сурталчилж  хямралыг улам даамжруулж байна.  

5 сарын 16-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт нийгэм, эдийн засгийн чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, мэдэгдэл өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл Засгийн газар, эрх баригчдын зүгээс ямар нэгэн хариу ирүүлээгүй ард түмнийхээ үгийг үл тоомсорлож байна.

Ийм учраас Улс орны хувь заяаг үүрч ирсэн намын хувьд цаашид хэрхэн ажиллах, хариуцлагагүй эрх баригчидтай ямар хариуцлага тооцох, хүндрэлээс гарах ямар арга замыг эрэлхийлэх талаар санал бодлоо харамгүй хуваалцаж, нээлттэй хэлэлцэх үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ.

Харин уулзалтанд оролцсон ахмадууд Үндсэн хуулийн долоо өөрчлөлтийг шинэчлэх, МАН-ын гишүүд сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж, УИХ-ын гишүүд нь бүгд ярьдаг байх, дараагийн боловсон хүчнээ бэлтгэх гээд олон саналуудыг намын удирдлагууддаа дамжуулсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3642
0 эможи
keyboard_arrow_up