Д.Загджав тэргүүтэй 200 хүн өнөөдөр МАХН-д элсэнэ
2014 оны 2 сарын 17
Намын дарга М.Энхболдыгоо эсэргүүцсэн МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-д элсэхээр болсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын 200-гаад гишүүн МАХН-ын батлахаа сэргээх гэж байгаа аж.
Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “МАН-ын 200 гаруй гишүүн МАХН-д элсэнэ. Нөлөө бүхий гишүүдийн талаар одоогоор мэдээлэх боломжгүй. Урьдчилаад мэдээлбэл сөрөг мэдээлэл их цацагдах магадлалтай учраас одоохондоо нэрсийг нууж байна” гэсэн байна.
Тэгвэл дээрх нөлөө бүхий гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Загджав багтжээ. Д.Загджавын хувьд МАН-ын нэрээр УИХ-д сонгогдож, намын Удирдах зөвлөлд хүртэл ажиллаж явсан нэгэн. Тэрбээр өмнө нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын хамт МАХН-д элсэх гэж байснаа гэнэт больсон гэдэг. Тэгвэл энэ удаа МАХН-д элсэхээр шийдсэн бололтой. Харин түүний энэ үйлдлийг нэг л өдөр намаасаа урваж байгаа хүн цаашид эх орноосоо урвах юу ч биш бололтой гэх нэгэн ч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
367
0 эможи