Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлгээр татварын 90 хувийн хөнгөлөлтийг хэлэлцэнэ

2016 оны 11 сарын 01

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдахаар тов гаргаад байсан. АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй гэсэн мэдээллийг бүлгээс нь өглөө. Харин МАН-ын бүлгийн 11:00 цагаас хуралдахаар гишүүддээ тов тараагаад байгаа аж. Бүлгийн хуралдаанаар ж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. 

Учир нь, өнгөрсөн долоо хоногт уг хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх үеэр татварын хөнгөлөлтөд хамрагдахаар хуульчлагдсан дөрвөн чиглэл эдүгээ долоогоор өсөөд байгаа юм. Мөн 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд зориулагдсан байсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ ашигт ногдох татвар нь 1.5-аас ихгүй ААН-үүдэд үйлчлэхээ орж ирсэн юм. Уг асуудалд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж, том компаниудад үйлчлэхээр зориулан зассан байна гэж шүүмжилсэн тул Сангийн сайд Б.Чойжилсүрэн  “Энэ хуулийн төсөл дээр бүлгийн шийдвэр гарсан. Үүн дээр зөрчлилдөөд явчихлаа. Энэ байдлаар цаашаа явбал эвгүй тул Засгийн газар дээр эргэж яриад, татах эсэхээ мэдэгдье” гэж мэдэгдсэн юм. Тиймээс өнөөдрийн бүлгийн хуралдаанаар уг хуулийн төслийг дахин авч хэлэлцэж, саналаа нэгтгэх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37628
0 эможи
keyboard_arrow_up