Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН-ыг шинэчлэх залуусын хөдөлгөөнөөс шаардлага хүргүүлнэ

2016 оны 11 сарын 08

"Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Ардчилсан намын шинэчлэлийн дүрмийн төслийг олон нийтэд ил болгохыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шаардаж буйгаа илэрхийллээ.

"АН-ын шинэчлэлтэй холбоотой маш олон  санаачлагууд улс орон даяар өрнөж байна. АН-ын даргад нэр дэвшигчид өөрсдийн байр суурийг илэрхийлж хөтөлбөрүүдээ танилцуулж байгаа хэдий ч олон нийтийн өмнө нээлттэй, хүмүүсийн тэгш оролцоог хангасан, АН ямар байх вэ гэсэн хэлэлцүүлгүүд хийх шаардлагатай байна" гэв.

Одоогийн байдлаар АН-ын шинэ дүрмийг хэлэлцэж байгаа таваас зургаан газар байгаа бөгөөд  тус намын арваннэгдүгээр сарын 16-ны өдөр болох ҮЗХ-ны хурлаас өмнө олон нийтэд зориулж АН-ын demparty.mn сайтад дүрмийн төслийг тавихыг шаардаж байна гэсэн юм.

Энэхүү шаардлага нь зөвхөн Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй Ардчилсан намын олон мянган энгийн гишүүдийн шаардлага гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37896
0 эможи
keyboard_arrow_up