Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзандан: АН-ын даргад өрсөлдөгчдөөс 250 сая төгрөг нэхсэн гэв

2016 оны 12 сарын 13

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэвч даргын сунгаанд оролцогчид 250 сая төгрөг тушаах шаардлага тавьсан байна. Энэ шаардлагаас болж тэрбээр өрсөлдөх боломжгүйд хүрээд байгаа гэсэн юм.

Хэрвээ энэ дүрэм батлагдвал мөнгөтэй цөөхөн хүн л намын даргад өрсөлдөх боломжтой болно. Тиймээс энэ журмыг би эсэргүүцэж байна. Намын их хурлаар намын гишүүд намын даргад нээлттэй өрсөлд гэсэн журмыг гаргасан. Гэтэл олигархиуд их хурлаас  гарсан дүрмийг дураараа өөрчилж байна.  2.8 тэрбумаар сонгууль зохион байгуулна гэж байгаа. Намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс 250 сая төгрөг авах гэж байгааг би эсэргүүцэж байна.  Надад 250 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгөх боломж байхгүй.  "250 сая төгрөг өг" гэж буй нь Ж.Батзандан шиг хүмүүсийг өрсөлдөх боломжгүй болгож байна. Г.Батхүү шиг хүмүүсийн өрсөлдөх боломжийг нээж өгч байна.  250 сая төгрөгийн дэнчиг багасгаж дор хаяж 100 сая болгох хэрэгтэй хэмээлээ.

Ардчилсан намын дарга болно гэж Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Г.Батхүү, Л.Гантөмөр, П.Цагаан, Ж.Батзандан, М.Чимэддорж нар ил тод мэдээлсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39000
0 эможи
keyboard_arrow_up