Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэ хамгийн түрүүнд материалаа бүрдүүлэн өглөө

2016 оны 12 сарын 15

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа хамгийн түрүүнд гардуулан өглөө.

Тэрээр, “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Иймд миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм.

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ, “Ардчилсан намын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу хамгийн түрүүнд материалаа ирүүлж, нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулж, ажиллах болно” гэлээ.

Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл хүлээж авах юм. Харин нэр дэвшигчийн үнэмлэхийг 19-нд гардуулан өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39087
0 эможи
keyboard_arrow_up