Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа

2014 оны 6 сарын 04

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай болон Малын индексжүүлсэн даатгалын  тухай  УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Тус хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Дэлхийн нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөц хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байгаа учраас манай улс ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох шаардлага тулгарсан. Тиймээс “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” гэсэн нэр томьёог нэгтгэн “Ногоон хөгжлийн бодлого” болгон өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн малын индексжүүлсэн даатгалын  тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд дэмжсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4003
0 эможи
keyboard_arrow_up