Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ дахь АН хог хаягдлын менежментэд анхаарна

2017 оны 2 сарын 09

“Хотын шийдэл” энэ удаагийн уулзалтад НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, бүлгийн ажлын албаны дарга Ж.Энхбат нар өчигдөр /2017.02.07/ МУИС-ийн Хүрээлэн буй орчин судлал, Химийн инженерчлэлийн тэнхимийн “Экологи” клубын хийсэн хог хаягдлын менежментийн судалгаа, мэдээлэлтэй танилцаж, санал хүсэлтийг сонслоо.

Хог хаягдал гэдэг бол ангилан ялгаагүй л болохоос байгалийн нөөц баялаг гэж үздэг. Яг л нүүрс, зэс шиг.

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Доктор, дэд профессор Ч.Сономдагва:

-Бид сургуулийнхаа дэргэд судалгааны баг гаргаж хог хаягдлын менежментийг хэрхэн зөв хийх талаар судалгаа хийсэн. Нийт хог хаягдлын 80% нь дахин ашиглах боломжтой хог хаягдал байгаа боловч түүнийг үл ашиглан газарт дарж булж устгаж байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа юм. Хог хаягдлаас лааз, хуванцар сав болон хагараагүй зарим архи, ундааны шилийг түүн авч ашиглах, экспортлох явдал сүүлийн үед нэмэгдэж байна. Хог хаягдлын менежментэд түгээмэл хэрэглэгддэг аргуудаас хамгийн тохиромжтойг нь дурдвал:

  • Төвлөрсөн хогийн цэг бий болгох: Хогийн цэг бий болгохдоо байрлалыг маш оновчтой сонгон багтаамжийг нь зөв тооцох хэрэгтэй. Дараа нь ангилан дахин ашиглах материалуудыг ялган авч, үлдсэнийг булж ландфил хийх.
  • Шатаах: Шатаах нь маш оновчтой арга боловч хог хаягдлыг заавал ангилсан байх шаардлагатай. Шатаалтаас эрчим хүч гарган авах замаар ашиглалт явуулдаг. Шатааснаар тухайн хаягдлын нийт хэмжээний 80% - 90% нь шатаж, 10% - 20% нь үнс болон үлддэг. Тиймээс шатаах зуухын байрлалыг салхины чигийн судалгаа хийсний дараа сонгох хэрэгтэй.

Үйлдвэрийн хортой, аюултай хог хаягдлыг зайлуулах хоёр арга зам байдаг.

  • Ууршуулаад үлдсэн хатуу хаягдлыг ус үл нэвчих чулуулагт, тухайлбал шаварт эсвэл давсны зузаалганд хадгална.
  • Шингэн байдлаар газрын хэвлийд цооногт шахаж хадгална. Энэ хоёр арга зам нь ариун цэврийн аюулгүй байдлыг үнэмлэхүй байдлаар хангахгүй боловч гадаргын усан санд хаяснаас хамаагүй дээр юм гэлээ.

Хотын шийдэл уулзалтад иргэд өөрийн биеэр саналаа өгч болох бөгөөд ирж амжихгүй тохиолдолд 9900-4811 дугаарт холбогдон санал хүсэлтээ хэлэх боломжтой. Түүнчлэн “НИТХ дахь Ардчилсан Намын Бүлэг” фейсбүүк хаяг, “Нийслэл АН бүлэг” твиттер хуудсаар иргэдийн саналыг авсаар байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40760
0 эможи
keyboard_arrow_up