Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бүлгийн даргаар Д.Эрдэнэбатыг сонголоо

2017 оны 2 сарын 10

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдлаа. Хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар хэлэлцэх ёстой байсан ч түр хойшлуулсан байна. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, 51 хувь гэж ялгахгүйгээр 100 хувь шалгах ёстой гэж үзжээ. Хэдэн жилийн өмнө “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан ч, хугацаандаа төлөөгүй гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлсэн байдаг. Энэ асуудлыг Лондонгийн Арбитрын шүүх хэлэлцээд нөгөө талд шийдвэр нь гарсан талаар тэрбээр дурдсан юм. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг даваа гаригт хэлэлцэх аж.

Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр бүлгийн даргаас татгалзах санал гаргажээ. Уг саналыг бүлгийн гишүүд дэмжиж, Д.Эрдэнэбатыг даргаар томилох нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар  Д.Эрдэнэбатыг сонголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40805
0 эможи
keyboard_arrow_up