Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

50 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотойгоор МАН дүгнэлт

2014 оны 6 сарын 06

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойш хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлтэй холбоотойгоор  УИХ-ын дахь цөөнхийг төлөөлж гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн МАН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа. Үүнийг дэлгэрэнгүй хүргэж байна.

УИХ-ын дарга  эрхэм гишүүд ээ.

Монгол улсын Ерөнхий сайдаас 2013 оны  Төсвийн багцын 50 тэрбум төгрөгийн  зарцуулалтын асуудлаар тухайлан мэдээлэл хийж байгаад  талархаж байгаагаа илэрхийллээ.

Учир нь энэхүү  50 тэрбум төгрөгийг баталхаас эхлээд асуулгын үе  шатанд УИХ дээр ч, иргэдийн дунд ч нэлээд  шүүмжлэлтэй,  хардлага  дагуулсан  байгаагаа бүгдээрээ мэдэж байгаа юм. Асуудлаа нэг мөр  олон нийтэд мэдээлээд хэн хэнд ч хардлага төрүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ талаар  Ардын намын бүлгээс  хийсэн дүгнэлтийг  дэлгэрэнгүй танилцуулах шаардлага гарч байна.

Ерөнхий сайд таниас ирсэн мэдээлэлтэй  танилцлаа. Яагаад хоёр хуудас тайлангаар хязгаарлагдан 50 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар иж бүрэн үнэлэлт дүгнэлт өгөхийг хязгаарлагдмал байгаа юм.

Таны тэргүүлсэн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг   энэхүү төслийн зарцуулалттай холбоотой дэлгэрэнгүй  мэдээллийг МАН  бүлгээс байгуулагдсан  ажлын хэсэгт  ирүүлэхээс удаа дараа татгалзаж ирснийг тэмдэглэх нь зүйтэй.

Тухайлбал, анх ажлын хэсгээс 2013 оны 3-р сарын 13-нд  1566 тоот албан бичгээр Ч.Сайханбилэгт хандахад  4-р сарын 21-нд  51 тоот хариу ирүүлэхдээ  бүх мэдээллийг  УИХ-ын чуулганы үеэр танилцуулна гэсэн ганцхан өгүүлбэртэй бичиг  ирүүлсэн байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын тухай хуулиуд зааснаар хууль, УИХ-ын бусад шийдвэрийн талаар  холбогдох байгууллага мэдээлэл авах эрхтэй байдаг юм.

Улсын төсөвтэй холбоотой мэдээллийг нууж ирсэн болно. Цаашид  ийм алдаа гаргахгүй хариуцлагатай ажиллахыг Ерөнхий сайдаас  шаардаж байна.

Хуулийн дагуу шаардсан баримт мэдээллийг  ирүүлэхгүй бол  холбогдох Засгийн газрын гишүүнийг шударга ёсны зарчмаар Үндсэн хуулийн цэцэд хандан дүгнэлт гаргуулах эрхтэй. Мөн хардлагатай гэж үзвэл огцруулах хүртэл арга хэмжээ авах ёстой  гэж ардын намын бүлэг мэдэгдэж байна.

Манай намын зүгээс хэд хэдэн чиглэлээр байр сууриа илэрхийлэх нь  зүйтэй гэж үзлээ. Үүнд:

  1. 50 тэрбум  төгрөгийн  багцын төсвийн хөрөнгө оруулалтын хууль зүйн үндэслэлийн  талаар  хэлэх хэрэгтэй. Энэхүү 50 тэрбум төгрөгийг  2012 оны 11-р сард  УИХ –аар хэлэлцэх үед  ардын намын гишүүд төсвийн хуулиа зөрчиж,  задаргаагүйгээр ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг баталж болохгүй  гэж удаа дараа сануулж шаардаж байсан. Харин та бол 1-р улиралд багтаагаад задаргаагаа батлуулна, энэ асуудлыг шийдэхгүй бол төрийн бүтээн байгуулалтын ажил зогсоох гэж байна  гэсээр байгаад олонх хүчээр баталсан юм.
  2. 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрийн болон орон нутгийн  хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн талаар зарцуулсан эсэх талаар мөн тендерийн хуулийн дагуу явагдсан талаар хоёр хуудас мэдээллээс харах  боломжгүй байна.  Мэдээллээс харахад нийт 7 багц  арга хэмжээг гүйцэтгэжээ.   Нэг замын цагдаагийн торгуулийн хуудсыг бэлнээр төлөхгүй тасалбарын систем  нэвтрүүлэх талаар ач  холбогдлыг нь үнэлж байна. Харин төсөвт үнэлгээ нь зах зээлийн үнэлгээний хэт өндөр болохыг олон нийтийн шүүмжлэл их байгаа судалж үзэхэд үндэстэй байна.
  3. Баруун 3 аймагт битүү зах  барих ажлын талаар  худалдааны төвүүд барих нь алслагдсан аймгуудад барих нь сайн ажил юмаа. Харин энэ асуудлын хүрээнд хуулийн дагуу нээлттэй тендер зарцуулсан уу гэсэн эргэлзээтэй байна. Хуулийн дагуу тендер явуулаагүй гэсэн мэдээлэл удаа дараа гарсан болно. Энэ асуудалд Ерөнхий сайд та ямар дүгнэлт өгч байна.
  4. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн спортын цогцолбор, дугуйн зам барих ажлын талаар.  Нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх  ажлын хүрээнд  үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам, спорт цогцолбор барих ажлыг  хэрэгжүүлж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. 5 тэрбумаар байгуулсан уг ажлыг  тендерийн хуулийн явуулсан эсэгт  задаргаа нарийвчлан мэдээлэл ирүүлээгүйг энд тэмдэглэх хэрэгтэй байна. Та залуучуудын соёлын төвийг сэргээн засварласан ажил мөн будлиантай явсан юм. Энэ бүх ажлууд хаалттай явагдсаныг тэмдэглэж байна.
  5. Нярайн  оношилгооны төв байгуулах, 11 аймагт оношилгооны төв байгуулах ажлын талаар. Энэхүү эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер хуулийн дагуу  явуулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөн засгийн газрын байгууллагууд гаргаж өгөхгүй  байгаа хэвээрээ байна. Хуулийн дагуу тендер зарласан эсэх, боловсон хүчнийг яаж бэлтгэсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй  байгаатай холбоотой бид бодиттой дүгнэлт гаргах боломжгүй байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4118
0 эможи
keyboard_arrow_up