Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын бүлгийн гишүүд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзав

2017 оны 3 сарын 09

Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахаа илэрхийлээд буй. Энэ хүрээнд 2017 оны төсөвт тодотгол хийхээр тогтоолын төсөл боловсруулаад байгаа. Төсөлд зарим төрлийн татвар нэмэх, төсвийн зарлагыг танах чиглэлээр хэд хэдэн заалт тусгасныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Харин уг асуудлыг УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, эцэслэн шийдэх юм. Дөрөвдүгээр сарын 5-нд хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө уг асуудлыг нэг талд гаргах шаардлага бий аж. Учир нь, ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын сүүлээр хуралдаж, манайхыг хөтөлбөртөө хамруулах эсэхээ эцэслэх юм байна. Тиймээс Засгийн газар төслөө боловсруулан ээлжит бус чуулган зарлахыг хүлээж байгаа ажээ. Энэ үед УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж, Монголд хэрэгжүүлэхээр санал тавьсан “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн талаар асууж тодруулсан байна. Тэд нэгдсэн мэдээлэлтэй болсны дараа байр сууриа нэгтгэхээр төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41488
0 эможи
keyboard_arrow_up