Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын нэр дэвшигчдийн сурталчилгаа дуусна

2017 оны 3 сарын 31

Ардчилсан намын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-ны өдөр буюу ням гаригт орон даяар болно. Энэ удаагийн сонгуулиар аймаг, нийслэл, сум, хороодын намын удирдлагуудыг сонгохоос гадна Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг ч сонгох юм. АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо нэрээ өөрчлөн бүрэлдэхүүнээ шинэчилж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын 150 мянга орчим гишүүд саналаа өгөх эрхтэй болох юм.

АН-ын дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 хүн бүртгүүлснээс 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд, 54 нь нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр бүртгүүлж, сурталчилгаагаа хийж байгаа. АН-ын дүрэмд зааснаар шат шатны сонгуульд нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гуравдугаар сарын 20-ний өдөр гардаж авсан юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан өдрөөс  хойш тойрогтоо ажиллаж, сурталчилгаагаа хийж байгаа бөгөөд өнөөдөр сурталчилгааны сүүлийн өдөр юм. Онцлоход, Нийслэлийн ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42107
0 эможи
keyboard_arrow_up