Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН ирэх сарын 2-ны дотор нийт гишүүдийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ сонгоно

2017 оны 4 сарын 25

Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ ирэх сарын 7 гэхэд тодорхой болгох юм. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хэд, хэдэн хүн байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Р.Амаржаргал нар нэр дэвших хүсэлтэй байгаа аж. Түүнээс гадна Бүгд найрамдах намын дарга асан Б.Жаргалсайхан Ардчилсан намд элссэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа юм байна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ намынхаа нийт гишүүдээс асууж тодруулна гэдгийг намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Тиймээс ирэх сарын 2 гэхэд дээрх нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг нийт гишүүдээсээ асууж нэг хүнийг нь тодруулах аж. Нийт гишүүдээсээ асуух асуулгын бэлтгэл ажлыг сарын өмнөөс эхлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42891
0 эможи
keyboard_arrow_up