Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн МАН-ын хороо Монголын Ногоон намтай хамтарч ажиллана

2017 оны 4 сарын 27

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хөрсний бохирдлыг бууруулах, “Хөрс хамгаалах өдөр” болгон зарласан. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол их байгаатай холбогдуулан НИТХ-аас тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оршин суугчдын оролцоо нэн чухал. Тиймээс бохирдлыг бууруулах чигэлэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах нээлттэй бодлого барьж ажиллаж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэх, бодит ажил болгох үүднээс нийслэлийн МАН-ын хороо, Монголын ногоон намтай хамтран ажиллахаар болоод байна.

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун “Нийслэлийн МАН-ын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-аас дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон зарласан. Хөрс, ус, агаар, орчны бохирдол нийслэлд хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Түүнчлэн Монголын ногоон намын нийслэлийн салбар зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Цаашид бид хийх ажлынхаа нарийвчилсан төлөвлөгөөг гаргаад хөрс, ус, агаар, орчны бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээг авч ажиллана” хэмээлээ.

 “Монголын Ногоон намд агаарын бохирдлыг буурулахад чиглэсэн тодорхой төслүүд бий. НИТХ-ээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ныг “Хөрс хамгаалах өдөр” өдөр болгон зарлаж байгаа нь маш зөв зүйтэй санал. Бид үүнийг дэмжин ажиллана. Учир нь хөрсний бохирдлдын эсрэг манай улсын эрдэмтдийн маш хяд өртгөөр бүтэх технологиуд байдаг. Үүнийг хэрэгжүүлэх боломж бий болж байгаад баяртай байна. Бидний хамтын ажиллагаа маш амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн МНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Энхмаа ярьж байлаа

Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Засгийн газраас баталсан “Ногоон хөгжлийн бодлого”, нийслэлийн Монгол Ардын намын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр, Монголын Ногоон намын ногоон үзэл баримтлалын дагуу нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, хогны менежментийг боловсронгуй болгоход анхаарч хамтарч ажиллах талаар тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43011
0 эможи
keyboard_arrow_up