Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

М.Энхболд: Бусдыг хүндэлж сурахаас бүх зүйл эхэлдэг

2017 оны 6 сарын 09

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөшөөтэй, дэлгэсэн номын хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэнд ирээдүйн Ерөнхийлөгч М.Энхболд залуучуудынхаа хүсэлтээр уулзах үеэр нэгэн залуугийн тавьсан хэвшмэл бус асуулт сонирхол татсан юм. Тэр “Залуус бид албаны хүмүүстэй уулзах болгондоо та бүхэн бидний төлөө юу хийх вэ, ямар арга хэмжээ авах вэ гэж дандаа асуудаг. Харин би танаас залуус бид юунд анхаарах ёстой вэ гэж асууя” гэв. Энэхүү сониуч асуултад нэр дэвшигч М.Энхболд товчхон хариулт өглөө. “Бусдыг хүндэлж сур. Ингэснээр бүх зүйл та бүхний өмнө нээлттэй болно” гэж захьсан юм.

Үнэхээр манай улсын хүн амын 70 орчим хувийг ид хөдөлмөрлөх 35-40 хүртэлх насныхан эзэлдэг учир тэднийг төрийн бодлогоор дэмжих үүднээс нэр дэвшигчийн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт залуусын асуудал жин дарж байгааг тэрбээр чөлөөт уулзалтын үеэр танилцуулсан юм. Нэр дэвшигчийн хуваарьт уулзалтууд дундуур залуусын хүсэлтээр зохион байгуулсан энэхүү чөлөөт уулзалтыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хөтлөн явуулснаараа онцлог байв. Нэр дэвшигчтэй нүүр тулан уулзсаных оюутан, залуус тулгамдаж буй асуудал болон төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын талаар асууж сонирхон, энгийн сайхан яриа өрнүүллээ. Тэд түүний эхнэртэйгээ танилцсан түүхээс эхлээд сургалтын төлбөр, ипотекийн зээлийг цаашид хэрхэх, залуусын гарааны бизнесийг төрөөс хэрхэн дэмжих вэ гээд олон асуудалд хариулт авсан юм. 


Залуучууд нэн түрүүнд орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлийг залууст ээлтэй болгохыг хүсч байлаа. Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй учир төрийн бодлого иргэд рүүгээ чиглэсэн байх учиртай. Энэ ч утгаараа 2009 онд орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Бага буюу зургаан хувийн хүүтэй хэрнээ урт хугацаатай зээлийг дундаж орлоготой иргэдэд олгох ажлын суурийг тавьсан хүн бол М.Энхболд. Тэрбээр Шадар сайдаар ажиллаж байхдаа олон улсын туршлагыг судалсны эцэст эл санаачлагыг гарган хэрэгжүүлсэнд иргэд “нүдээ олсон ажил” хэмээн талархалтай хандаж байсан. Эхний ээлжинд 4000 төрийн албан хаагчийг орон сууцтай болгож, цаашид жил бүр 15-20 мянган айл өрхийг хамруулахаар тооцож байсныг М.Энхболд онцлов. Мөн орон сууцны ипотекийн зээлийг аль ч цаг үед улстөржүүлэхгүйгээр хэрэгжүүлэх ёстой гэлээ.


Монгол Улсын ирээдүйн хөгжлийг бүтээлцэх оюутан залууст зориулж “Оюутны сургалтын зээлийн сан”-г бий болгосон. Энэхүү зээлийн санг хэрэгжүүлэхээр өнгөрсөн онд 90 тэрбум, энэ онд 120 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн. Оюутнууд зээл авч сургалтын төлбөрөө төлөх бөгөөд төгссөний дараа ажиллах хугацаандаа эргүүлэн төлнө. Сурч, боловсрох чин хүсэлтэй ч ямар нэгэн байдлаар сургалтын төлбөрөө төлөх боломжгүй залуучуудыг дэмжих нь хөтөлбөрийн бас нэгэн зорилго юм. Иймд зээл олгож буй арилжааны банкуудтай шаардлагын босгыг бууруулах чиглэлээр зөвлөлдсөнийг дуулгав. Ингэснээр 60-70 мянган залуучууд сургалтын төлбөрт санаа зовохгүй дээд боловсрол эзэмших боломжтой аж. Үүнээс гадна Засгийн газраас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь тэднийг дэмжсэн зөв бодлого гэлээ. Мөн залуучуудын гарааны бизнесийн дэмжих саналыг нэр дэвшигч М.Энхболд дэвшүүлж буйд залуучууд талархаж байлаа.


Тэрбээр уулзалтад хүрэлцэн ирсэнд талархаж, ийм чөлөөт уулзалтыг дахин зохион байгуулах залуусын хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлэв. 

 

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44150
0 эможи
keyboard_arrow_up