Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Ганхуяг: Х.Баттулга олон аргаар няцаалт хийж байгаа ч миний дэлгэсэн мэдээлэл бол баримттай

2017 оны 6 сарын 12

МАН-ын бага хурлын гишүүн, эдийн засагч Ч.Ганхуяг Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын оффшор компанийн талаар баримт дэлгэсэн. Түүний энэхүү баримт, мэдээллийг эдийн засагч Х.Батсуурь үгүйсгэсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын бага хурлын гишүүн, эдийн засагч Ч.Ганхуяг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ч.Ганхуяг хэвлэлийн хурлаар 

 

“Өнгөрсөн өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын баялаг, монголын уул уурхайн лицензийг оффшор компаниар дамжуулан худалдсан тухай мэдээллийг миний бие хийсэн. Үүнд үндэслэн эдийн засагч Х.Батсуурь мэдээлэл хийсэн байна. Түүний мэдээлэлд хариулт тайлбар хийхийг хүслээ.

Эдийн засагч Х.Батсуурь 1.1 тэрбум доллар буюу 2.5 их наяд төгрөгийг Х.Баттулга хуримтлуулсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүр бизнесийг шударгаар хийж, орлого олж өөрөө өөрийгөө бүтээж болно. Миний асуух зүйл бол энэ баялагийг хуримтлуулахдаа хичнээн хэмжээний татварыг улсдаа төлсөн бэ гэдэг. 2.5 их наяд төгрөг гэхээр үндсэндээ нэг их наяд төгрөгийн татварыг Х.Баттулга төлсөн байх учиртай. Үүнд би ихэд эргэлзсэн учраас асуудал болгож дэлгэн тавьсан” хэмээв.

Эдийн засагч Х.Батсуурь “Уул уурхай хайгуул, олборлолтын “CAMEX” (Central Asian Mineral Exploration) компани Х.Баттулгатай  ямар ч холбоогүй компани” гэж мэдээлсэн. Үүнд Ч.Ганхуяг “Хэн нэгнээс аливаа зүйлийг далдлах зорилгоор олон компанийг хооронд нь эзэмшүүлж, эргээд өөрөө эзэмшиж буй хувь, компанид тавьж буй хяналтаа биднээс далдлах зорилготойгоор оффшор бүтцийг гаргаж ирдэг. Тэгвэл Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа байна.”Камекс”  компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулсан тухайн хүний регистрийн дугаартай, хаягтай бүртгэл байна. Мөн 2007 оны гуравдугаар сарын 15-нд шилжүүлж авсан бүртгэл байна. Бүртгэсэн хүн нь Сүрэн гэж байна. Энэ компанийг 2016 онд Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулсан гэдгийг энэхүү баримт нотлоод байгаа юм. Анх энэ компанийг байгуулаад ард хэмээх Батсүхээр дамжуулаад олон удаа шилжүүлсэн байгаа юм. Батсүх, Ядамсүрэн, Ядамсүрэн Батсүх гээд олон хүний нэр сольж, олныг төөрөгдүүлэх зорилгоор шилжүүлсэн байна. Сүүлд нь Баттулгын Намуун  гэх өөрийн хүүхдээр дамжуулаад явсаар Сингапур улсын иргэд рүү шилжүүлсэн байна. Энэ нь баримттай. “Камекс” хэмээх компанийг Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч, нэрээ “Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу “Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчилсөн байна.

Мөн Х.Баттулга зам тээврийн хөгжлийн сайд байхдаа  БНСУ-ын компанитай төмөр замын гэрээг хийсэн байдаг. Энэ компанийн захирал нь Вэн Лян Ван гэх хятад нэртэй хүн байгаа юм. Энэхүү гэрээг хийсний дараа хэдхэн хоногийн дараа данс руу нь 2 сая доллар шилжин орсон байгаа юм. Энэхүү мөнгийг ард Батсүх рүү “Либертэй паспорт” буюу сураггүй алга болдог Ганбат гэдэг хүний компаниас “Их майдар” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК руу шилжсэн байна. Энэ зүгээр нэг банкны гүйлгээ биш, гэрээнд гарын үсэг зурсны дараа дансанд нь орж, цаашлаад нэр дэвшигчидтэй холбоотой хүмүүс, компани руу энэ мөнгө ороод гараад явчихсан байгаа юм.  Үүнд Х.Баттулга олон аргаар няцаалт хийж байна. Миний олон түмэнд дэлгэсэн мэдээлэл бол баримттай гэдгийг онцолмоор байна” хэмээлээ.

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 


Гэрэл зургийг MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44217
0 эможи
keyboard_arrow_up