Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

М.Энхболд Төв нутгийнхнаас дараагийн даалгавраа авлаа

2017 оны 6 сарын 14

Миеэгомбын Энхболд Төв аймгийн хүн. Төрсөн газар нь Улаанбаатар хот ч Төв нутгаараа, Баян сумаараа овоглож явдаг. Төвийнхөн ч түүнийг мэддэг, мэддэг учраас итгэдэг, итгэдэг учраас сонгодог. УИХ-д гурван удаа итгэж сонгосон, М.Энхболд ч итгэлийг нь алдаж үзээгүй учраас энэ удаад нутгийн хүүгээ Ерөнхийлөгч болгоно гэж Төв аймгийнхан ярьж байна. Угаасаа М.Энхболд өөрөө Төв аймаг руугаа гүйдэлтэй, зав чөлөө гарвал давхиад очдог нэгэн. Төрийн нүсэр ажлын хажуугаар Төв аймаг руугаа очих дуртай тэрээр “Та нартайгаа уулзаж, мэргэн сургаалыг тань сонсож, захиа даалгаврыг чинь хүлээн авах, энгүүн сайхан яриа хөөрөө өрнүүлээд буцахад төр засгийн буулга өндөртэй албаны алжаал ядрал тайлагддаг, эрч хүч нэмэгддэг билээ” гэж ярьж байна лээ. Нутаг руугаа “гүйдэлтэй” М.Энхболд өчигдөр ч бас Төв аймгаа зорин очлоо. Харин энэ удаад нутгийн түмнийхээ захиасыг сонсч, дараагийн даалгавраа авахаар очсон нь энэ байв.

Монгол Улсын Төрийн тэргүүний төлөөх их сунгаанд МАН-аас нэр дэвшсэн нутгийн хүү М.Энхболдыгоо Төв аймгийнхан “Ерөнхийлөгч болгоно” гэж байлаа. Мэндийн цэнхэр хадгаар эхэлсэн нэр дэвшигчийн уулзалтын үеэр алдарт уяач Д.Даваахүү гуай “Ерөнхийлөгч болоорой, Төв нутгийнхан төдийгүй Монгол Улсаа зөв зүгт залаарай” гээд хонгор зүсмийн хурдан хүлэг бэлэглэсэн юм. Моринд хэзээнээс дуртай монголчууд шинэ Ерөнхийлөгчөөс хөгжлийн хурд хүсч буйн илрэл нь энэ болов уу.



М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдвол эв нэгдлийг бэхжүүлж, улс орноо өөд татна гэдгийг Төв нутгийнхан хамгийн сайн мэднэ. Тэд М.Энхболдыг УИХ-д сонгох бүртээ итгэж захиас даалгавар өгдөг, М.Энхболд ч тэрийг нь яв цав биелүүлсээр ирсэн. Нэг тойргоос гурван удаа, нэг ч завсаргүй сонгогдоно гэдэг амласнаа хийдэг, хийхээ амладаг хүний л шинж.
Төрөлх нутаг Төв аймагтаа М.Энхболдын эхлүүлсэн олон ажил бий. Томоохноос нь дурдвал Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих санаачилгыг гаргаж, яриа хэлэлцээг эхлүүлсэн хүн бол М.Энхболд. Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн түүний энэ ажил дуусах шатандаа орсон бөгөөд Төв аймгийнхан ч Ерөнхийлөгч болоод нээлтийг нь хийгээрэй гэж ерөөж байв. М.Энхболд ч бас “Хөшигийн хөндийн нисэх буудал маань ашиглалтад орох хугацаа тун дөхөж байна. Нийслэлийн хаяанд байдаг учраас Төв аймаг хаягддаг гэж олон жилийн турш бид ярьсан. Хөшигийн хөндийн нисэх буудал, түүнийг дагасан шинэ суурьшлын бүс манай аймагт томоохон дэвшил авчирна гэж анхнаасаа бодож, эхлүүлсэн юм” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.



Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Төв аймаг төдийгүй улс орондоо маш олон ажил эхлүүлсэн. Өөрөө хийснээ ярьдаггүй л болохоос Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын бүх хүүхдэд мөнгө олгож, цалин тэтгэврийг хамгийн их хувиар нэмж, томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн байдаг. Ерөнхийлөгчид л байх хамгийн чухал чанар болох эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлд ч тэр эртнээс анхаарч ажилласан байдаг. Таван намын хамтарч байгуулсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг удирдаж, улс төрийн бүх намын төлөөллийг оролцуулсан Үндэсний зөвшилцлийн санаачилга гаргасан. Энэ удаад ч “Эвтэй Монгол, Ээлтэй төр” уриаг дэвшүүлээд явж байгаа. Төв аймгийнхан ч түүнийг нь дэмжиж “Эв нэгдлийг бэхжүүлсэн Ерөнхийлөгч болоорой” хэмээн дараагийн даалгавраа өглөө. Өмнө нь М.Энхболдыг гурвантаа УИХ-д төлөөллөө болгон итгэж сонгосон Төв аймгийнхан энэ удаад нутгийн хүүгээ Төрийн тэргүүн болгоно гэж ярьж байна. М.Энхболд ч бас “Уул ус, нутаг нугынхан нь нутгийн хүүгээ ямагт дэмжин өндөлзөж байдаг гэдэг. Би ч бас ийм түшиг, хүндлэлийг байнга мэдэрч байдаг. Энэ удаагийн сонгуульд ч гэсэн Та нар минь намайг дэмжиж, захыг минь мушгиж суугааг би мэдэж байна. Би та нарынхаа төлөө, Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэнэ ээ” хэмээн амлалаа.
 

Д.Цоодол: Бид эв нэгдлээр ядуурсан. Харин одоо эвийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй болъё


Өнөөдрийн энэхүү уулзалт их сайхан болж байна. Нутаг олноороо цуглаад  цайгаа хувааж уун ярилцаж байгаа юм шиг. Ер нь уулзалт гэдэг ийм л байх ёстой. Тоглоом тоотой, толгой мөлжүүртэй нь дээр гэдэг сайхан үг бий. Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнө эх орондоо хайртай, мэдлэг, боловсролтой сайн хүн гаргах юм шүү гэж ярилцдаг боловч эцэст нь янз бүрийн л хүнийг гаргачихдаг. Тиймээс энэ удаад бид алдаж, буруу сонголт хийх учиргүй. Төрийн жолоог найдвартай хүнд атгуулъя. Энэ хүн бол Миеэгомбын Энхболд юм. Түүнд төрийн жолоог атгуулахад алдах зүйлгүй. Нас тогтсон, буурь суурьтай, тогтуухан тэмээндээ алдаж болохгүй ачаагаа ачдаг шиг төрийн ажлыг түүнд үүрүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хэдэн жилийн дотор Монгол Улсын нэр шороотой хутгалдсан. Манай улс ядуурлаа гээд байгаа. Бидэнд уул ус, таван хошуу мал байна. Бид юугаар ядуурсан гэвэл эв нэгдлээр ядуурсан. Т.Галсангийн нэгэн шүлэгт “Эв нэгдлээ алдсан үедээ чин гүрний боол, эв нэгдэлтэй байхдаа Чингисийн Монгол” гэж гардаг. Энэ үнэн. Ард түмэн М.Энхболдыг дэмжинэ гэдэгт итгэж байна.
 
А.Долгор: М.Энхболдын төлөө 100 хувь саналаа өгөхийг уриалж байна


Монголчууд бид хоорондоо эмхэлдэн, хагаралдаж суух цаг биш. Бүх ард түмний саналаар сонгогдох төрийн тэргүүн маань ухааны бядтай, нэр хүндтэй, ажлын их туршлагатай, мэдлэг боловсролтой хүн байх ёстой учраас би Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүн сайн хань, үр хүүхдийнхээ сайн аав, журмын сайн нөхөр, ард түмнийхээ итгэл даасан улстөрч. Бид үр хүүхэддээ зөвхөн сайн сайхныг хүсдэг шиг М.Энхболд монголынхоо ард түмэндээ эв эеийг эрхэмлэхийг уриалж байна. Тиймээс та бүхнийг Миеэгомбын Энхболдод 100 хувь саналаа өгөхийг уриалж байна.
 
О.Энхзул: Төрийн тэргүүндээ есөн хүслээ захья


Бид тулгамдсан асуудлыг эвлэлдэн нэгдэн шийдвэрлэдэг. Энэ удаагийн сонгууль ард түмний төдийгүй Төв аймгийнхны эв нэгдлийг илэрхийлэгч нь М.Энхболд мөнөөс мөн. Төрийн тэргүүн болох нь тодорхой учраас залуу хүний хувьд есөн хүслээ дуулгая. Д.Нацагдорж их сургуулийг бий болгох, уяачдын бахархалт цогцолбор байгуулах, нисэх онгоцын буудлыг түшиглэн тээвэр худалдааны төв байгуулах, хөдөө аж ахуйн хөгжлийн төв болох, хүүхэд залуучууддаа ахмадынхаа өв соёлыг өвлүүлэх Монгол уламжлалын өргөөг бий болгохыг эрхэм танаас хүсч байна. Ялалтын уухайтай эргэн уулзахдаа бидний хүслийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
 
С.Батболд: Итгэл дэмжлэгээ дахин дайж байна


Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлж, олон намын төлөөллөөс бүрдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, тухайн үед цалин тэтгэврийг хамгийн өндөр хувиар нэмэгдүүлж байсан. М.Энхболд бол амны хишигтэй, нүүрний буянтай хүн. Боловсрол мэдлэгтэй, эх оронч, бүтээлч, эвийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй болно гэдэгт итгэлтэй байна. М.Энхболд гуай эв эеийг эрхэмлэдэг хүн учир МАН дахин дахин итгэл хүлээлгэсэн хэрэг. Би ч мөн сонгогчийн хувиар итгэл дэмжлэгээ дахин дайж байна. Манай аймгийн бэлгэдэл бол хурдан морь. Алдарт уяач олон бий. Тиймээс хурдан морины хиймороор таны ялалтыг мялааж байна.
 
Э.Уянга: Зөв сонголт хийдэг монголчууд энэ удаад ч зөв сонголт хийнэ
 

Миеэгомбын Энхболдыг би хамгийн шилдэг, ухаалаг, боловсролтой улстөрч гэж хүндэлж явдаг. Түүнээс гадна манай нутгаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн учир манай гэр бүл түүнийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Түүний дэвшүүлсэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр нь Монгол Ардын намын мөрийн хөтөлбөртэй уялдсан, ард иргэдийн аж амьдралд нийцэж байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, залууст чиглэсэн олон заалт нь энэ мөрийн хөтөлбөрийн цөм нь гэж ойлгосон. Тиймээс энэ чиглэлдээ илүү анхаарч ажиллахыг хүсч байна. Монголчууд зөв сонгол хийдэг. Энэ удаад ч зөв сонголт хийнэ.
 
МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44295
0 эможи
keyboard_arrow_up