Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МАН иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах хүсэлтээ цагдаад хүргүүлжээ

2017 оны 6 сарын 15

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр “60 тэрбумын” гэх бичлэг нь АН-аас урьдаар зориудаар зохион байгуулсан хар пиар. Иймээс энэхүү сурталчилгааг шат шатны сонгууль болох бүрд гаргаж ирж, олон нийтэд цацдаг. Иймд МАН уг бичлэгт анхаарал хандуулах шаардлага үүссэн бөгөөд бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах ёстой хэмээн үзсэн байна.

Тиймээс МАН-ын Төв штабаас өчигдөр Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах хүсэлтээ хүргүүлсэн байна. Хүсэлтдээ МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгаанд нөлөөлөх гэсэн, улмаар тус намын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж болохуйц нөхцөл байдал бий болсон тул иргэн Г.Доржзодовыг хамгаалалтад авах хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн аж. 

Мөн дээрх бичлэгийг анх олон нийтэд түгээсэн сүлжээ болон иргэдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв.

Албан ёсны эх сурвалж montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44342
0 эможи
keyboard_arrow_up