Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ЫН ИХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

2017 оны 11 сарын 19

Эрх баригч намын Их хурал ирэх Даваа гаригт эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан хариуцлагаа хүлээж, М.Энхболд намын даргаа өгөх бөгөөд түүний оронд хэн болох вэ гэх асуулт улс төр, эдийн засгийнхны анхаарлын төвд байна.

Албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчид тэр тусмаа фракциудын дэмжлэгтэйгээр өрсөлдөж байгаа Д.Хаянхярваа ба У.Хүрэлсүх нарын дунд гол өрсөлдөөн болно гэсэн хүлээлт бий. Таван сум, ташуур болсон Ардчилсан намын даргын сунгаанаас ялгаатай нь тэднийг бүх гишүүд нь биш Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 1309 хүн сонгоно. Энэ тохиолдолд Их хурлаа хэн хайрцаглаж чадна, тэр намын дарга болох боломжтой гэсэн үг.

Arslan.mn

Харин ижил тал нь хүний өрсөлдөгчид биш өөрийн өрсөлдөгчид илүү аюултай гэдгийг Ардчилсан намын болон Ардын намын даргын төлөөх өрсөлдөөнөөс харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, өчигдрийн АН-ын даргад өрсөлдөгчид хамаг муу муухайгаа дэлгэсэн шиг  өнөөдөр МАН-ын даргын гол хоёр өрсөлдөгч хэвлэлээр 'хошууны булайгаа' илчилж сууна.

Их хурлын төлөөлөгчид нь өнөөдрөөс Улаанбаатарт ирж байгаа гэх бөгөөд 1309 хүний 18 хувь нь 18-35, 39,3 хувь нь 36-45, 32 хувь нь 46-60 насныхан аж.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэвлэлд ганц үг хэлээгүй байгаа М.Энхболд намынхаа 28 дахь Их хурлаараа илтгэл тавина. Түүний илтгэл улс төрийн хүрээнийхний анхаарлыг татах биз.  Өнгөрсөн дөрвөн жилийнхээ хийсэн ажлын тайланг тавиад “явж” байгаа тэрбээр хүний өөрийн хүмүүстэй нийлж хажуу хавирганаас нь хатгаж суусан нөхөддөө харин юу захих нь хэн хүний сонирхлыг татаж байна. Тэр тусмаа ганцаараа хариуцлагаа хүлээгээд намын албан тушаалаа өгч байгаа тохиолдолд шүү дээ.  Өчигдөрхөн үнэмлэхүй ялалт байгуулсан гавъяаг нь магтаж, өрөөнийх нь үүдийг манаж суусан нөхөд нь урваж шарваж, учир зүггүй буруутгах болсон. Тиймээс л  түүний хэлэх үг Монголын улс төрийн хүрээнийхэнд сонин байх нь гарцаагүй.

Гурван өдөр үргэлжлэх намын Их хурлаараа МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө өөрчилж, дүрмээ шинэчлэх талаар ярьж байна. Гэхдээ АН-ын шинэчлэлийг харахад намын шинэчлэл нь нэг фракциас нөгөө фракцидаа эрх мэдлээ шилжүүлэх л үйл явдал өрнөдөг. 

Гадаах хүйтний эрч өдөр өдрөөр нэмэгдэхтэй зэрэгцээд Монголын улс төрийн халуун ч өсч байна. Энэ удаагийн МАН-ын Их хурал ялагдсан даргадаа хариуцлага тооцож, шинэ даргаа тодруулах үйл явц мэт харагдавч үнэн хэрэгтээ МАН эвлэх үү, хагарах уу гэдгийг ирэх өдрүүдэд харах л үлдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
49879
1 эможи
keyboard_arrow_up