Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АН-ЫГ С.ЭРДЭНЭ “ХУВЬЧИЛЖ“, фракцууд тойргийн гадна үлдэв

2018 оны 1 сарын 04

Сонгуулийн ерөнхий хорооны саналын хуудас тооллогын самбар дээр АН-ын нэр дэвшигчид ард хоцорч, МАН-ынхан мандах үеэр З.Энхболд мэдэгдэл хийж байв. Тэрбээр сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, сонгуулийн дүн эцэслэн гараагүй байхад “Хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаа өгнө” гэж хэлж байсан нь саяхан. Мөн тэрбээр “АН шинэчлэгдэж байж урагшаа явна. Фракциудаасаа айдаг намын дарга надаар дуусаг” гэж байсныг нь ч сануулах нь илүүц биз.

Arslan.mn

Сонгуулийн ялагдлаас хойш АН шинэчлэгдэх нь гэсэн сэдэл төрүүлж, одоо ч тэр шинэчлэлээ ярьсаар яваа. Намын дүрмээ шинэчилж, намын даргаа ч бүх гишүүдээсээ тодруулсан, аливаа сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг дотооддоо тодруулахдаа жирийн гишүүдээсээ асууж байхаар улс төрийн шинэ жишиг тогтоосноо тэд өнөөдөр ч ярьсаар. Энэ хүрээнд хуучин Үндэсний зөвлөлдөх хорооныхоо нэрийг өөрчилж, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ болгохдоо жирийн гишүүдээсээ “асуусан”. Харамсалтай нь, шинэ дүрэм, шинэ дарга зөв зарчмаараа явна гэсэн хүлээлт эндээс эхлээд нулимагдсан гэхэд болно.

Хөмсгөө зангидсан хэд гуравхан хүний сайтар найруулан, бэлтгэсэн арга хэрэглэсний эцэст намын анхан, дунд шатанд АН-ын “Шонхор” фракцынхан ялалт байгуулж, ҮБХ-ны 411 гишүүд С.Эрдэнэ, З.Энхболд нарын халаасны хүмүүсээр бүрдэв.

ҮБХ-ны сонгууль явагдах үеэр АН-ын бусад фракцид хамаардаг “жижиг” нөхдүүд өөр хоорондоо “Байхгүй ээ, “шонхордуулчихсан” гэж ярилцаж байсан нь зүгээр ч нэг хошин үг биш байж. Яалт ч үгүй тэд 'шонхордуулж', С.Эрдэнэ, З.Энхболд нарын тойрон хүрээлэгсэд тодорсон. Намын даргын сунгаа бас нэг дэглэлттэй жишгээр явагдаж, С.Эрдэнэ илүүрхэв.

Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд АН-ын Р.Амаржаргал “мултрав”. Энэ ч бас тавилттай байсныг хэлэх хүн олон. Уг нь АН-д аливаа асуудалд попордоггүй, эдийн засаг, улс төрийн хүрээний сэдвүүдэд харьцангуй холч, шинжлэх ухаанч ханддаг залуус бий. Өмнөх парламентын үед М.Батчимэг, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Болор гэхчлэн “гоё” залуус ажилласан. Фракциудын хувьд ч тэр, МоАН, МҮДН, Нэг ардчилал, Алтангадас, МоАХ зэрэг том үзэл санаатай, өндөр амбицтай багууд байсан. Нам дотор фракц байх нь дотоод ардчиллыг бий болгодог сайн талтай. Тиймээс ч АН өнгөрсөн он жилүүдэд таван намаас нэгдсэн нэгэн цул хэдий ч байнга үзэл санааны зөрчилтэй, амьд хэлэлцүүлэг өрнөдөг нам байв

Arslan.mn

Харин одоо АН фракциудын нөлөөлөл бараг л байхгүй болж, Э.Бат-Үүл, Г.Батхүү, Ц.Элбэгдорж тэргүүтэй лидерүүд нь өөр нам байгуулах нь гэсэн бор шувуу ил далд жиргэсээр. Энэ зуур 2020 оны сонгуулийн тойргийг С.Эрдэнэ, З.Энхболд хэдийн хуваарилаад эхэлчихсэн сурагтай. Өнгөрсөн парламентын үед Засгийн газраа улс төрийн намуудтай  хамтран байгуулж, бондын мөнгөн дээр “туйлж” явсан АН эдүгээ УИХ-д есөн гишүүнтэй. Тэд нь МАХН-ын ганц гишүүн О.Баасанхүүгээс давж чадахгүй нам гүмхэн ажиллаж буй. Хэдий энэ засгийн үед АН ийм чимээгүй, амгалан байгаа ч МАН-ын 65 оронд АН 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох магадлалтай. Гэвч АН-ын шинэчлэл өнгөн хуурмаг төдий байж, хэдхэн хүнд ашигтай, тааламжтай туссан ийм нөхцөлд сонгуулиар бүрэн дүүрэн ялчихна гэж хийрхэхэд эртдэнэ. Учир нь, АН-ынхан туг барьж байхдаа ч тугал хариулж байхдаа ч дуу хоолой нь хүчтэй байсан. Фракцын нөлөөгөөр тэд өрсөлдөөнтэй ч байсан. Харин өнөөдөр тэд нам гүм, дотоод ардчилалгүй болж, “амьд” эсэх нь ч эргэлзээ төрүүлэхээр болжээ.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51838
0 эможи
keyboard_arrow_up