Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Есөн төрлийн татвар нэмэгдүүлсэн шалтгаанаа ОУВС-гийн шаардлага гэдэг нэрээр халхавчилдаг

2018 оны 1 сарын 05

Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг асуудлаар Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "МАН шинэ төрлийн татварыг бий болгохгүй, татварыг нэмэгдүүлэхгүй гэсэн мөрийн хөтөлбөрийг ард түмэнд танилцуулж байгаад 65 суудлаа авсан.

Үүнийхээ дараахнаас эхлээд мөрийн хөтөлбөрийн заалтаа зөрчиж, нийтдээ 9 төрлийн татварыг нэмсэн. Энэ 9 төрлийн татвар нэмэгдүүлсэн шалтгаанаа ОУВС-гийн шаардлага гэдэг нэрээр халхавчилдаг. 

Эдгээр татваруудын нөлөөлөл иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн АН-ын УИХ дахь бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд татварын нэмэгдлийг эргэж харах тухай шаардлага хүргүүлсэн.

АН мөн бүлгийнхээ шийдвэрийг 100 хувь дэмжиж байгаа. 2001-2012 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 11 орчим тэрбум ам.доллар байсан. Харин 2014 онд гадаадын хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллараас доош орсон. Долоон төрлийн үндсэн татвараа нэмэгдүүлэхдээ тооцоо судалгааг маш муу хийсэн" гэв. 

Arslan.mn

Ардчилсан намын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд "Эрх баригчдын зүгээс хулгай луйвар дээрмээ өмнө нь эрх барьж байсан АН-ын алдааг цайруулах гэж байгаа мэтээр буруу тайлбарлаж байна. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Чингис бондын эхний төлөлтийг хийж байгаа гэсэн мэдээллийг бид авсан. Энэ бол Монгол Улсын хувьд чухал асуудал.

Өнгөрсөн хугацаанд АН Засгийн газраа байгуулснаас хойш 2.4 их наяд төгрөгийг босгосон.

Тэгвэл энэ мөнгө юунд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байна. Чингис бондыг хүмүүст маш их буруугаар ойлгуулах гэж байна. Бодит байдал дээрээ Чингис бондоор 1,660 гаруй төслийг санхүүжүүлж, 60 мянга орчим хүнийг ажлын байртай болгосон. 

Чингис бондоос авто зам, дэд бүтцийн салбаруудад 1.4 их наяд төгрөг олгогдсон. Түүнчлэн тус бондын санхүүжилтээр 2012-2015 он буюу гуравхан жилийн дотор 2,284 км зам тавигдсан.

Гудамж төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэгдсэн гэх мэт бодитойгоор хэмжигдэхүйц ажлууд хийгдсэн. Бид сөрөг хүчин байхын тулд шүүмжилж байгаа юм биш.

Тодорхой хэмжээнд тооцоон дээр суурилсан бодлогыг эрх баригчид хэрэгжүүлж чадахгүй байна" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуулаа. 

-УИХ-ын гишүүн Д.Мурат ёс зүйн алдаа гаргасан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-АН ёс суртахууныг эрхэмлэнэ. УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал зөвхөн сошиалын түвшинд явж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Бид түүнтэй ойрын хугацаанд уулзана. Энэ асуудлаар тусад нь олон нийтэд мэдээлэл хүргэнэ. 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51926
0 эможи
keyboard_arrow_up