Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулгыг МоАХ-ын даргаас чөлөөлж, М.Зоригтыг томилохоор тохиролцжээ

2014 оны 7 сарын 02

Х.Баттулга Монголын улс төрд сэлэм эргүүлсээр л байна. Хамгийн сүүлд төмөр замын асуудлаар нэвтрүүлэг хийн цацаж эгээтэй л иргэдийг хуваан талцуулчихсангүй. Хийсэн нэвтрүүлгээс нь болж Ерөнхийлөгч хүртэл түүнийг хүлээн авч уулзан зэмлэсэн. Өчигдөр ч мөн тэрбээр Ерөнхий сайдад төмөр замын асуудлаар захидал илгээжээ.

Гэхдээ энэ бүгд нь түүнийг ард иргэдэд муухай харагдуулж, нэр хүндийг нь унагаж буйг сүүлийн үед гарч буй олон нийтийн хандлагаас харж болохоор байна.

 Х.Баттулга ганц иргэдийг хуваан талцуулаад зогсохгүй өөрийн тэргүүлдэг МОАХ фракцийг ч хагаралдуулж байгаа гэнэ. АН доторх бүлэг, фракцууд дундаас Алтангадасыг араас нь МОАХ-ыг илүү хүчтэй гэж ярьдаг. Тэгвэл МОАХ нэгэн цагт байсан шигээ тийм хүчтэй жигүүр биш болсон аж. Учир нь Х.Баттулгын сүүлийн хэдэн сард хийсэн үйлдлүүд нь МОАХ-ыг хагалж, хүчгүй болгож орхижээ.

Ер нь МОАХ-ынхан Х.Баттулгаас холдож буй хэд, хэдэн жишээ өнгөрсөн өдрүүдэд гарсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Х.Баттулгатай зөвлөлдөж ярилгүй Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд болсон. Үүнд нь Х.Баттулга уурлаж “Цаашид Ш.Түвдэндоржтой харьцаад байх шаардлагагүй” гэх зүйлийг хэлсэн.

Энэ мэт МОАХ-ынхан нэг, нэгээрээ Х.Баттулгыг орхиж өөр жигүүр, фракцийг сонгосоор байна.  Тиймээс МОАХ-ын ахмад зүтгэлтнүүд Х.Баттулгыг фракцаасаа хөөхөөр шийдсэн байна. Тэд Х.Баттулгыг МОАХ-ыг эв нэгдэлгүй, хүч чадалгүй болгосон гэж буруутгаж байгаа аж. Хэдийгээр Х.Баттулга ахмад зүтгэлтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж байр сууцтай болгосон ч яг удирдах түвшиндээ ажиллаж чадахгүй байна гэдэг дүгнэлтийг тэд гаргасан байна.  

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Ганбат, Д.Батхүү нар л гэхэд МОАХ-ыг орхиж З.Энхболдын тэргүүлдэг Шонхорт элсчээ. Ингэснээр УИХ-ын даргын тэргүүлдэг Шонхор фракц АН дотроо МОАХ-аас илүү хүчтэй болж байна. Энэ мэтээс болж МОАХ улам хүчгүйдэж байгаа учир фракцаа удирдан зохион байгуулах чадваргүй дээрээс нь хагалж, бутаргаж байгаа Х.Баттулгыг хөөсөн дээр гэсэн шийдвэрт хүрцгээсэн нь энэ аж.

Эсвэл МОАХ-ыг З.Энхболдод өгч Шонхортой нэгтгэе гэсэн санал ч мөн явж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн зүгээс МОАХ-ыг Шонхорт өгсөн нь дээр гэсэн саналыг гаргасан гэх бор шувуу байна. Мөн МОАХ-ын одоогийн дэд тэргүүн УИХ-ын гишүүн М.Зоригтыг Х.Баттулгын оронд томилох хувилбар ч байгаа аж.

Гэхдээ М.Зоригтыг МОАХ-ын тэргүүнээр сонгох уу эсвэл З.Энхболдод аваачиж өгөх үү гэдэг нь үнэхээр сонирхол татсан асуудал болж үлдлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5285
0 эможи
keyboard_arrow_up