Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

OРОН СУУЦ авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийг ХОЁР ДАХИН нэмнэ

2018 оны 3 сарын 05

Arslan.mn

Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 350 гаруй бизнес эрхлэгчтэй уулзлаа. Сангийн сайдын танилцуулснаар 2018 онд Татварын 3 хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх гэж байна.

Одоо хэрэгжиж буй Татварын ерөнхий хууль 9 бүлэг 76 зүйлтэй байсан бол шинэ төсөлд 14 бүлэг 83 зүйлтэй байхаар тусжээ.

"ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАЙГААГИЙН ГОЛ ЗОРИЛГО НЬ БИЗНЕСЭЭ ДЭМЖИХ, ОЙЛГОМЖГҮЙ, ХИЙДЭЛТЭЙ, ТОДОРХОЙ БУС ЗААЛТУУДЫГ ЦЭГЦЛЭХ"

Arslan.mnЭнэ талаар Ч.Хүрэлбаатар “Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд шинэчлэл, бусад 20 хуульд өөрчлөлт оруулж байгаа.

Өөрчлөлт оруулж байгаагийн гол зорилго нь бизнесээ дэмжих, ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцлэх. Ингэхдээ татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг Сангийн яам судалж үзсэн байгаа. ААН-үүдэд хүндрэл учруулдаг татварын заалтуудыг судалж байгаад хуулиндаа өөрчлөлт орууллаа. Мөн ил тод байдлыг хангах учиртай. Та бүхэн Европын холбооноос Монгол Улсыг татварын хувьд хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтад оруулсан. Энэ нь ил тод бус байдалтай холбоотой.

Хуулинд орж буй өөр нэг чухал өөрчлөлт бол татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах. Үндэслэлгүй том дүнтэй татварын акт тавигдаж, дараа нь шүүхээр яваад ААН-ийн зөв болдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрчилнө. Төгсгөлд нь татварын албыг чадавхжуулах ерөнхий зарчмуудыг хүрээнд татварын хуулийн шинэчлэлийг хийж байгаа” гэв.

Arslan.mnЖич: Энэхүү хуулийн төсөл нь эцсийн найруулгаар өргөн баригдаагүй бөгөөд иргэд, бизнес эрхлэгчдээс санал авч байгаа болно

Татварын Ерөнхий хуульд:
  • Татварын өр төлөх хугацаа 2 сар байгааг 24 сар болгон сунгана,
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмгдүүлнэ,
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа, доош бол 2 удаа тайлагнадаг болно.
ААНОАТ-ын тухай хуульд:
  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,
  • X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
  • Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.
ХХОАТ-ын тухай хуульд:
  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
  • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,
  • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.
Бусад:
  • Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
  • Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасагдуулна,
  • Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
  • Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

Уулзалтын дараа хуулийн төсөлд оруулах өөрчлөлт, саналаа ААН-үүд илэрхийлсэн юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ:

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54520
0 эможи
keyboard_arrow_up