Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Баярын Засгийн газрынхныг хоморголон байцаах ёстой гэв

2018 оны 3 сарын 21

Arslan.mn

Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо болон Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, намын гишүүн С.Баярцогтод хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцээд намаас хөөх шийдвэр гаргажээ. Ардчилсан намын үндсэн дүрмийн 5-р бүлгийн 17.1, 2, 21-ийн 19-дэх заалт болон Улс төрийн зөвлөлийн өнөөдрийн тогтоолуудыг үндэслэн С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах Ардчилсан намын даргын тушаал гаргасан байна.

Мөн тус намаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байна. С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа.

Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар Ардчилсан намаас Швейцарын холбооны улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсч, болзошгүй юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын улс төрчидтэй холбоотой оффшор данс, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна” гэжээ.

Эх сурвалж: ERENNEWS.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
55139
1 эможи
keyboard_arrow_up