МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлаар хуралдаж байна
2018 оны 4 сарын 06
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд ээлжит бусаар хаалттай хуралдаж байна.
Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг хэлэлцэж байгаа юм байна. Учир нь Улсын Ерөнхий прокурорын газраас Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн юм. 48 цагийн хугацаа өнөөдөр дуусч буй тул хуулийн хугацаа дуусахаас өмнө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэх ёстой.
Бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцож байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55773
0 эможи