Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлэг залуусаа хүлээн авч уулзлаа

2018 оны 5 сарын 04

Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу УИХ дахь АН-ын бүлэг  тус холбооны Бодлогын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Л.Болд, Б.Пүрэвдорж, М.Мурат болон АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй бодлогын хорооны дарга нар оролцов.
Уулзалтын эхэнд АЗХ-ны удирдлагын зүгээс шинээр бүрэлдсэн багийн эхний гурван сарын ажлаа танилцуулж, цаашид хийх үйл ажиллагааныхаа талаар тодотгож, УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтран ажиллах талаар тодорхой саналууд дэвшүүллээ. Ингээд уулзалтын үеэр яригдсан голлох байр сууриудыг товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:
“ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ, ОРОЛЦОО МАШ ЧУХАЛ БАЙНА”

• Намын шинэчлэлийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоо маш өндөр байгаа. Тухайлбал АН-ын бодлогын салбар зөвлөлийн бүх нарийн бичгийн дарга нарыг ажлыг залуучууд маань хашиж байгаа. Энэ бол маш том итгэл, маш том хариуцлага. Залуучууд зөвхөн зар түгээдэг, уулзалт хурал зарладаг биш, бодлогын баримт бичгүүд рүүгээ гүнзгий орж, УИХ дахь бүлэгтэйгээ илүү нягт хамтран ажиллах ёстой. АН-ын шинэчлэлийн нэг зорилт бол бодлого суурьтай нам болох. Энэ талбарт ҮБХ-ны бодлогын зөвлөлүүдийг идэвхтэй ажиллагаа маш чухал.
• Бодлогын зөвлөлүүд маань Засгийн газрын бүтцээр байгуулагдсан учраас тухайн бодлогын салбарын хүмүүсийг илүү идэвхтэй ажиллуулах нөхцлийг бүрдүүлж ажиллах ачаа манай Нарийн бичгийн дарга залуучууд дээр ирж байгаа.
• Мөн залуучууд маань санаачилгатай, хурдтай ажиллахын зэрэгцээ нийгэмд тулгараад буй шийдэл нэхсэн бодит ажлууд дээр төвлөрөх шаардлагатай байна. Бодлогын судалгаа, статистикт суурилсан ажлууд дээр залуус маань төвлөрч ажиллах их орон зай байгааг анхаарах хэрэгтэй.
• Мөн эрх баригчдын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт бас ажил хэрэгч шүүмж өгөх шаардлагатай байна. Залуусын манлайлал оролцоо маш чухал байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
“УЛС ТӨР БОЛ САНААЧИЛГА, ДААЛГАВАР ХҮЛЭЭН АВАЛТ БИШ”

• Өнөөдөр нэг зүйлийг тодорхой болгох зайлшгүй шаардлага үүссэн байна. Залуус маань яах гэж улс төрд хөл тавьж байна вэ? Зөвхөн сонгууль бодож уу эсвэл үнэт зүйлийнхээ төлөө, чин шударгаар иргэд олон нийтийн төлөө ажиллах гэж үү? Үүнд залуучуудын байгууллага маань манлайлан итгэл үнэмшилтэй залуусын нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд манлайлмаар байна. Бид үзэл баримтлал дээрээ л нэгдэх ёстой. Залуусын өмнө тулгамдсан асуудлыг тэдний өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлэхийн тулд орон нутаг бүрт хүрч ажиллах ёстой.
• Ер нь бид өдийг хүртэл юуны төлөө, ямар итгэл үнэмшлийн төлөө явсан бэ гэдэг дээр анализ хийх учиртай. Та бүхэн маань өөрийн дуу хоолойгоо итгэл үнэмшилтэй нийгэмд гаргахыг хичээгээрэй. Тодорхой санал, санаачлагуудаа нээлттэй бидэнд ирүүлж хамтран ажиллаарай. Улс төр бол санаачлага, улс төр бол даалгавар хүлээн авалт биш.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:
“САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА”

• АЗХ-ны чадварлаг, эрч хүчтэй залуус маань анхан шатандаа илүү гүнзгий хүрч, эргэх холбоо сайтай ажиллаасай гэж хүсэж байна. Намчирхахаас илүү нам бус олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхижүүлэх нь маш чухал.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан:
“МОНГОЛ БОЛ ЗАЛУУСЫН ОРОН”
• Нэг үеэ бодвол АН-ын шинэчлэлийн явцаар залуучуудын оролцоо намын нэг шинэ өнгө төрх болсон байна. Монгол Улс бол нээлттэй орон. Залуучуудын орон. Ардчилсан нам бол ард түмний эрх ашиг, нийтлэг хүсэл сонирхол дээр амин сүнс нь явдаг улс төрийн хүчин. ЗХ, амьд, эрч хүчтэй ажиллаарай.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
“ЗАЛУУЧУУД МААНЬ ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙНА”
• Залуучууд маань ажлаа эрч хүчтэй өрнүүлж байгаад баяртай байна. Саяхан Залуучуудыг дэмжих хууль батлагдсан. Тус хуулинд тодорхойгүй маш олон асуудлууд бий. Тэр чиглэлээр та бүхэн бодлогын судалгаа хийж, хэрэгжилтийг нь хангуулах тал дээр идэвхтэй ажиллах байх гэж бодож байна. Мөн 2012-2016 онд Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрх баригчид маш ихээр үгүйсгэж байна. Тооцоо судалгаа, үндэслэлийг нь харахаар үр өгөөжтэй маш олон зүйл бий. Энэ тал дээр залуучууд маань анхаарлаа хандуулж, судалгаатай ажиллана гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт, статистик баримтууд дээр үндэслэж итгэл үнэмшил төгс ажиллаж байгаад баяртай байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:
“БИД ҮНЭТ ЗҮЙЛ ДЭЭРЭЭ АНХААРАХ ЦАГ БОЛСОН”

• АЗХ-ны маань залуучууд УИХ дахь бүлэгтэйгээ уулзаж байгаад их баяртай байна. Цаашид уулзалтыг олон болгож, бодлого, шийдлийн асуудлууд дээр албан бусаар ярилцаж санал солилцож байхыг дэмжинэ. Та бүхний үйл ажиллагаа, олон нийт залуучуудад хүрч байна. Одоо АН-ын залуучууд бизнес эрхлэгч, баялаг бүтээгч залуусаа дэмжсэн ажлууд дээр төвлөрөх байх гэж бодож байна. Энэ чиглэлээрх санаачилгууд явж байгааг харж байгаа. Гол асуудал бол үнэт зүйлийн ялгаатай байдал. Нийгэм маань үнэт зүйлгүй бол урагш алхахгүй, тиймээс залуучууд маань үнэт зүйл дээрээ илүү анхаарах цаг болсон, үүнд нь Та бүхэн манлайлаарай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
“БОДЛОГО-ЗАРЧИМ ФОРУМ САЙН ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН”

• Залуучууд маань маш идэвхтэй байгаа. Саяхан болсон “Бодлого-Зарчим” форумын эхний хэлэлцүүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар амжилттай болсон бөгөөд миний бие бас оролцсон. ҮБХ-ны салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд Та бүхэн маань сайн холбогч болж ажиллана гэдэг итгэл төгс байна. Та бүхнийхээ үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллах болно.

УИХ-ын гишүүн Д.Мурат:
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭМЖЭЭРЭЙ”

• Ардчилсан нам шинэ түүхийг бичилцэж ирсэн улс төрийн хат суусан хүчин. Гэхдээ МАНя-ын дэргэд идэр залуу, нөөц бололцоо ихтэй улс төрийн хүчин. Одоо гоё ярихаас илүү бодит ажил дээр төвлөрсөн бодлого урт зайг туулна. Нийгмийн бүлгүүдэд тулгамдаж буй асуудлууддаа илүү анхаарч ялангуяа баялаг бүтээгчид, эгэл жирийн иргэдээ дэмжсэн ажил дээр анхаараарай залуус аа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56916
0 эможи

keyboard_arrow_up