Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг Элчин сайдуудын томилгоог хэлэлцэхийг дэмжлээ

2018 оны 5 сарын 14

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, зарим оронд Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн юм. Тэрбээр, “Бүлгийн гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслийг дэмжээд явах нь зүйтэй гэж үзсэн.  Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөн дэмжсэн. Энэ хуулийн төсөл ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд томоохон түлхэц үзүүлэх тул нарийвчлан боловсруулах, чамбайруулах чиглэлд анхаарч ажиллах болно. Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн зүгээс дөрвөн Элчин сайдыг томилох асуудлыг ирүүлсэн. Үүнд, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Энхцэцэгийг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулгыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Я.Ариунболд нарыг дэмжэх нь зөв гэж үзлээ. Тайландын Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Австрали улсад суугаа Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилох асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлээгүй" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57231
0 эможи

keyboard_arrow_up