Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан нам хүүхдээр улс төрийн “шоу” хийсэн үү?

2018 оны 5 сарын 30

Ардчилсан намаас Эрдэнэт хотод зохион байгуулсан "Монголоо сонсъё"  уриатай нээлттэй өдөрлөгийн үеэр Л.Бранижал хэмээх хүүхэд төрөөс олгогддог мөнгөө авч чадахгүй байгаа талаар уйлан ярьсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, бас бухимдлыг ч төрүүлээд амжсан. Гэтэл нь энэ худлаа болохыг Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс мэдэгджээ.

Тус албан бичигт Л.Бранижалд  төрөөс олгох ёстой бүх халамжийн тэтгэмжүүд 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хэвийн олгогдож байгаа талаар дурдсан байна. Албан бичиг “Нийслэлийн мэдээ” гэх фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэнээр энэ мэтээр хүүхдийн гэнэн занг ашиглаж, улс төрийн “шоу” хийж, хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож буй Ардчилсан намын арчаагүй үйлдэлд зэвүүцсэн иргэдийн сэтгэгдэл цахим орчноор дүүрчээ.

Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан хүнийг 100000, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг байна.

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57891
0 эможи

keyboard_arrow_up