Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улс ШХАБ-т элсэх асуудлыг ИРГЭДЭЭС санал авч шийднэ

2018 оны 6 сарын 06

Arslan.mn

Хөдөлмөрийн Үндэсний Намаас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Та бүхэн мэдэж байгаа сүүлийн үед Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх, энэ шийдвэр нь зөв үү буруу юу гэх маргаан мэтгэлцээн өрнөж байна. Энэ асуудал дээр бид удаан хугацаанд ажиглалт хийсний үндсэн дээр уриалга гаргаж байна.

Бидний зүгээс ШХАБ-ын үйл ажиллагааг дүгнэх, сайн муу гэж ялгах зорилгогүй. Мөн Монгол Улсын гадаад бодлого тийм, ийм байх ёстой гэх маргаанд оролцохгүй.

Хамгийн гол нь Монгол Улсын 50 магадгүй 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлох энэ асуудлыг маргалдсаар байгаад, үндэсний зөвшилцөлд хүрч чадалгүй цөөхөн улстөрчид хаалттай хуралдаанаар шийдвэрлэх нь осолтой. Яаж ч шийдсэн байсан цаашдаа үндэсний эв нэгдэлд нөлөөлж, маргааны сэдэв болохгүй явна гэж та бүхэн итгэж байна уу. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулгыг хийе" хэмээн уриаллаа.

ХҮН-ын зүгээс гаргасан уриалгаа уншиж танилцуулсны дараа тус намын Удирдах зөвлөлийн дага Ц.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Arslan.mn

- ШХАБ-д элсэх нь ямар эрсдэлтэй, бас ямар давуу талтай байж болох талаар мэдээлэл өгөөч?

- ШХАБ-ын хөтөлбөр тодорхойгүй байгаа. Энэ нь бодлого тодорхойлдог манай хоёр хөрштэй холбоотой. Нэг хөрш маань улс төр цэргийн асуудал дээр хамтрах сонирхолтой бол нөгөө нь эдийн засгийн салбарт хамтаръя гэдэг. Ийм зарчмын зөрүүтэй ойлголтууд байгаа. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд саяхан "Нэг бүс, нэг зам" санаачилгыг цаашид хэрэгжүүлж явах хамгийн том платформ бол ШХАБ байна хэмээн зарласан. Ингээд хоёр хөршийн сонирхол зөрчилдөөд байгаа. 

ШХАБ-ын хүрээнд 2050 он хүртэл эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй гэж заасан ч түүнээс цааш нөхцөл байдал  өөрчлөгдөх магадлалтай. Тэр үед Монгол Улсын эрх ашиг юу байх вэ, бид ШХАБ-д орсноороо ямар эдийн засгийн давуу талуудыг бий болгох вэ.

Манайх шиг байгалийн баялаг, эрдэс ихтэй орны хувьд түүнийгээ яаж гаргах гэдэг асуудал маш чухал байгаа. Тэгэхээр эдийн засгийн боломжууд нээгдэнэ гэвэл бид цааш нь судалмаар байна. 

Иргэн хүний хувьд бид Монгол Улсад ШХАБ-д элссэнээр ямар үүрэг хүлээх, ямар эрсдэл байгаа гэдгийг эхний ээлжинд мэдэж, дүгнэлт хиймээр байна. Ингээд олон нийтийн санал асуулгаар асуудлыг шийдье гэж байгаа юм. Энэ бол чухал шийдвэр тиймээс цөөн тооны улстөрчдөөр шийдүүлмээргүй байна.

- ШХАБ-д элссэн байгууллагуудад эдийн засгийн эерэг өөрчлөлт гарсан талаар жишээ байгаа юу?

- Бидний судалснаар яг одоогийн байдлаар бол тодорхой төсөл хэрэгжсэн зүйл байхгүй. 2025 он хүртэл эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллахгүй гэсэн тохиролцоотой ч цаашдаа магадлалтай.

Өмнөх Засгийн газруудын хувьд эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллая. Харин улс төр, цэргийн асуудлаар ажиглагчийн байр суурьтай байх бодлогын залгамж халаа байсан. Одоо гэнэт энэ асуудал сөхөгдөөд ирмэгц ЗГ ганц өдөр хуралдаж шийдвэр гаргаад, түүнийг нь Ерөнхийлөгч барьж очоод санал тавих нь зохисгүй юм. 

Arslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.MN

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58133
0 эможи

зочин
2018-06-08 12:17
ХҮН дотроо ах намын захиалгаар хөлөө жийлцэж байсан цаг саяхан мэт, хэний захиалгаар ийм юм санаачлаад өөрсдийнхөө дуу хоолойг сайнаар дэлгэх гээд байна. Худлаа шүү та нар
555
2018-06-07 10:09
Хүний эрхэнд жаргахаар өөрийн дураар зов гэдэг ардын мэргэн үг байдаг даа. Орос Хятадын эрхшээлд бид хангалттай л зовсон доо.
Зочин
2018-06-06 18:47
Ард түмнээс асуух шаардлага байхгүй эрдэмтэн, судлаачид болон оюуны чадвартай улсууд нь шийдэх хэрэгтэй.
keyboard_arrow_up