Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын хуваагдал Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд нөлөөлж байна

2018 оны 6 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш түүний суудлыг хэн орлох вэ, хэн залгамж халааг нь үргэлжлүүлэн авч рейтингээ өсгөх вэ гэсэн марафон эхэлсэн гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Ямартай ч түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Хотын дарга С.Батболд энэ хугацаанд нэлээдгүй шүүмжлэл хүртэж байсан ч тэрбээр завгүй их ажлынхаа хажуугаар нийслэлийн намын хороо гэх "гал тогоо"-г ажралгүй авч явсаар өнөөг хүрсэн билээ.

Тэгвэл энэ сарын 7-нд болохоор товлогдсон Нийслэлийн МАН-ын даргын сонгууль яагаад тодорхойгүй хугацаагаар хойшлогдох болов гэж олон нийт сонирхож чих тавин суусан ч намынх нь гишүүд өөр хоорондоо хэвлэлээр дайтаж нэг нэгэндээ гашуун үг хэллэг чулуудсаар өнөөг хүрсэн. Өөрөөр хэлбэл, хотын даргыг намын хорооны даргад тэнцэхгүй, өөрсдийнхөө хүмүүсийг хайрцаглаж 34 дүгээр Бага хуралд оруулж санал луйвардах гэж байна хэмээх үгсийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлж дуулиан тарьж байсан.

Яг үнэндээ өдгөө Нийслэлийн МАН-аас лидер хайгаад үзье гэсэн ч Су.Батболдоос өөр сонголт байхгүй гэдгийг тус намын лидер хийгээд нөлөө бүхий улстөрчид ч илэрхийлж байсан удаатай. Хэдийгээр нэгэн цагт Нийслэлийн МАН-ын их “гал тогоо’’-г удирдаж байсан Ц.Сандуй 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуульд нийслэлд “гарамгай” ялалт байгуулж, Э.Бат-Үүлийн багийг ялж олон хүний нүдийг орой дээр гаргаж байсан үйл явдал болсон билээ.

Ийнхүү намаа ялалтад хүргэсэн тэрбээр харамсалтайгаар суудлаа тавьж өгсөн ч түүн шиг ажиллаж чадах хүн олдох болов уу гэж халаглах хүн ч олон байна. Өөрөөр хэлбэл, 2012 онд нам нь ялагдал хүлээж гишүүд нь гудамжинд гарч лааз өшиглөж байх үед тэрбээр энэ намыг өөд нь татаж өнөөгийн энэ их амжилтыг авчирч чадсан ганцхан хүн. Тиймээс л тус намынхан яг энэ зарчмаар ажиллаж чадах тулхтай, нэр нүүртэй хүн л Нийслэлийн МАН-ын хороог удирдаж, 2020 оны сонгуульд ялалт байгуулах хүн л намын дарга болох учиртай гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ.

Дээр хэлсэнчлэн одоогийн байдпаар Нийслэлийн намын дарга болохоор өрсөлдөгчдийн тэргүүн эгнээнд мэдээж одоогийн хотын дарга С.Батболд байх нь гарцаагүй үнэн. Тус намын гишүүд түүнийг дэмжих болсон шалтгаан нь гэвэл ердөө л энгийн. Тэрбээр Нийслэлийг удирдаж байгаа хүний хувьд Нийслэлийн МАН-ын хорооны даргаа авах нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж буй ч МАН-ын доторх хуваагдал түүнийг тийм ч амар дарга болгохгүйг олонтаа мэдэгдэж байсан удаатай. Хэдийгээр намынх нь зарим гишүүд ингэж үзэж байгаа ч Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгож, нэрийг нь дэвшүүлэх ёстой. Удирдах зөвлөлөөс хэнийг нэр дэвшүүлнэ, тэр хүнийг 3 дугаар Бага хурлын төлөөлөгчид сонгох учиртай билээ.  Ямартай ч хэзээ болох нь тодорхойгүй байгаа тус намын хурал нэг өдөр болж, нийслэлийн намын даргаар аль нэг нэр дэвшигч сонгогдох нь гарцаагүй. Нийслэлийн шинээр сонгогдох намын даргаас шалтгаалж 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд МАН ялах уу гэсэн хэцүүхэн сонголтыг хийх үлдлээ. Яг үнэндээ нийслэл бол аль ч намын хувьд сонгуулийн гол цөм нь. Нийслэлд, тэр дотроо нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ялалт байгуулахгүйгээр ямар ч сонгуульд ялна гэж үгүй.

Тэр утгаараа том, жижиг ямар ч сонгуулийн "стратегийн орд" нь нийслэл учраас МАН-ын лидерүүд эрхгүй нэгийг тунгаан бодсон нь лавтай. Сонгуульд ялсан нам нь засгаа бүрдүүлж, түүгээр дамжуулан бодлогоо хэрэгжүүлдэг учраас одоогийн энэ их амжилтаа Нийслэлийн МАН-ын даргаар дамжуулан авах учир гарцаагүй зөв сонголт хийх цаг МАН-ынхны өмнө тулгараад байна.

Эцэст нь хэлэхэд МАН ирэх сонгуульд нийслэлчүүдэд таалагдъя гэвэл хотыг арван хуруу шигээ мэддэг С.Батболдоос өөр сонголт үгүй бизээ.
 

Эх сурвалж: Өглөөний сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58488
0 эможи

keyboard_arrow_up