Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Болдбаатар: Шатахууны үнийг бууруулах талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн

2018 оны 8 сарын 01

Arslan.mn

Ардчилсан нам өнөөдөр Бодлогын ерөнхий зөвлөлийнхөө ээлжит хуралдааныг хийжээ. Тус намаас өнгөрсөн тавдугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын 15-нд “Монголоо сонсъё” үндэсний аяныг Улаанбаатар хотын есөн дүүргийн 152 хороо болон нөхөн сонгууль явагдах гэж сумдаас бусад 21 аймгийн 322 суманд явуулж, 150 орчим мянган иргэний дуу хоолойг сонсчээ. Ялангуяа, эрх баригч намын сонгуулийн өмнө амалсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийн саналыг сонсож, нэгтгэсэн байна. Тэр дундаас иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж буй хүндрэлүүдийг эрэмбэлэхэд: 

  • Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох
  • Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ихээр өссөнөөс иргэдийн бодит орлого нэмэгддэггүй хэрнээ зарлага өсөөд байгаа явдал, үүний том шалтгаан болох бензин шатахууны үнийн өсөлтийг зогсоож өгөх
  • Цалин тэтгэврийг шат дараатай нэмэхээ амалсан ч ганц ч төгрөгөөр нэмээгүй тул энэ амлалтаа биелүүлэх 
  • Ажилгүйдэл, ядуурал маш их байгааг зогсоох
  • Төрийн албан хаагчдын халаа сэлгээ их байгаа бөгөөд иргэддээ үйлчилж ажиллахгүй байна гэсэн асуудлуудыг тавьсан бол үүн дээр нэмээд нийслэлийн иргэдээс
  • Улаанбаатар хотын засаг захиргаа нийслэлийн иргэд, оршин суугчид руу чиглэсэн ажил,  бүтээн байгуулалт хийхгүй байгааг хамгийн ихээр шүүмжилсэн байна. 

Тиймээс “Монголоо сонсъё” аяны тайланг АН ҮБХорооны хуралдаанаараа дүгнээд улс төрийн шийдвэр гаргаж, эрх баригч нам, шат шатны удирдах албан тушаалтнуудад хүргүүлэхээр зэхэж буй талаар АН-ын БЕЗ-ийн дэд дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдэгдлээ. 

Иргэдийг бухимдуулж, туйлдуулж буй үнийн өсөлтөд нөлөөлж буй суурь үзүүлэлт бол шатахуун. Тийм ч учраас шатахууны үнийг бууруулах талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээ АН-ын Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар мэдэгдлээ. Arslan.mn

Эх сурвалж: IKON.MN     ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593385
0 эможи

keyboard_arrow_up