Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НАМЗХ-ын гишүүд Н.Номтойбаярт итгэл хүлээлгэв

2014 оны 3 сарын 01

НАМЗХ-ны YI бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд  боллоо. Өглөө 09 цагт эхэлсэн тус хурал 18цагт өндөрлөсөн юм. Тус бага хуралд нийт 21 аймаг, 9 дүүрэг, ОХУ, БНХАУ дахь НАМЗХ-ны салбар байгууллагуудаас ирсэн 100 гаруй төлөөлөгч оролцов. Тэд энэ үеэр манай орны залуусын өмнө тулгамдаад буй голлох асуудлуудын талаар хэлэлцэн, тодорхой санаачлагуудыг гаргасан байна.

бй

Монгол улсын нийт хүн амын 70 орчим хувийг залуус эзэлдэг ч тэдэнд чиглэсэн бодлого байдаггүй. Тиймээс  залуучуудын хөгжлийн асуудлаар  НАМЗХ-оос судалгаа явуулж, залуусын өмнө  нэн тэргүүнд тулгамдаад байгаа олон асуудлыг  хэлэлцсэн байна.  Тодруулбал нийслэл, орон нутаг, гэр хороолол гэх мэтчилэнгээр байршлын хувьд авч үзэхэд  тулгарч байгаа асуудал бэрхшээл нь өөр байсан  бөгөөд залуусын хувьд нэн тулгамдаж буй асуудал нь орон сууц ажээ. Дараагийн чухал асуудал нь  гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа залуусын талаар  авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

sТүүнчлэн энэ үеэр НАМЗХ-ны ерөнхийлөгч  Л.Оюун-Эрдэнэ АНУ-д суралцан эзгүй байгаа тул УИХ-ын гишүүн, Дэд Ерөнхийлөгч Н.Номтойбаярыг Холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгосон асуудлыг хэлэлцсэн. Тус холбооны дүрмэнд Түр орлон гүйцэтгэгчийн талаар заагаагүй ч МАН-ын удирдлагын даалгавараар АНУ-д суралцаж байгаа Л.Оюун-Эрдэнийн орлох хүнийг сонгох зайлшгүй шаардлага гарсан аж. Холбооны дүрмээр Их хурлаараа ерөнхийлөгчийн асуудлыг шийдэх учиртай гэнэ. Гэвч НАМЗХ-ын их хурал ирэх есдүгээр сард болох тул тэр хугацаанд УИХ-д НАМЗХ-г төлөөлөн суугаа Н.Номтойбаярыг энэ албанд үргэлжлүүлэн хашихийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600
0 эможи
keyboard_arrow_up