МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Элчин сайд нарыг дэмжлээ
2019 оны 11 сарын 04
МАН-ын бүлэг УИХ-ын 2020 оны төсвийн тухай хууль, гадаадад суух зарим элчин сайдуудын томилгоо гэсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Ерөнхийлөгчөөс санал оруулж ирсэн зургаан Элчин сайдын нэрийг бүлгийн хурлаар дэмжлээ. Элчин сайдуудын нэрийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцээд дэмжвэл томилох юм.
Харин нийгэмд маргаан дагуулаад байгаа Ашигт малтмалын тухай хууль дээр Цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулан уг хуулийг дахин өөрчлөх асуудлыг хөндсөн. Хуулийг өөрчлөх ажлын хэсэг энэ 7 хоногтоо багтааж өөрчлөлт оруулна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610044
0 эможи
Зочин
2019-11-05 00:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: