Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын 100 сая 60 тэрбумаас “шал” өөр гэв үү

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

АН-аас нэр дэвшигчид 2016 онд 20-50 сая төгрөгийг намдаа тушааж байсан. Харин энэ удаа ирэх сонгуульд нэр дэвших эрхийн мөнгөн дүнг 100 сая болгон нэмэгдүүлжээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тус намаас сонгуульд нэр дэвшбэл 100 сая төгрөгийн хураамж төлөх талаар ярилцжээ. Үүнийхээ 40 хувийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө намдаа тушаасан байх ёстой гэсэн зарчмын асуудал ч яригдсан байна. Энэ тухайд эмэгтэй гишүүдийн зүгээс нэлээд шүүмжлэл гаргасан бөгөөд залуус нь ч уг мөнгийг намдаа төлөөд сонгуульд нэр дэвшихэд хүндрэлтэй гэдгээ илэрхийлжээ.

Учир нь дахиад л хөрөнгө, мөнгөтэй, насаараа төрийн алба зайдагнасан хөгшчүүд АН-ын нэрээр сонгуульд өрсөлдөх боломжтой болно гэх шүүмжлэлийг гаргаад амжжээ. Үндсэндээ АН-аас нэр дэвших эмэгтэйчүүд 100 саяас 60 саяыг, залуучууд тодорхой гарфикийн дагуу 100 саяыг төлөх юм гэнэ. Мөнгөө босгохдоо олон нийтийн дунд хандивын арга хэмжээ зохион байгуулах талаар ч яригдсан байна. Түүнчлэн энэ мөнгийг намдаа төлсөн эсэх нь нэр дэвших эхний алхам бөгөөд шалгуур үзүүлэлтийн нэгдүгээрх. Мөн намаа ялагдлаа гээд зугатчихдаг, нэр дэвших болохоор гараад ирдэг хүмүүс байдаг. Тиймээс хоёрдугаарт намынхаа төлөө өнгөрсөн хугацаанд хэр идэвх зүтгэлтэй ажилласан, орон нутагт намын ажлыг хэр их сурталчилсан бэ гэдгийг нь харж үзэх гэнэ.

АН-ынхан 100 сая төгрөгийн хураамж нь 60 тэрбумын сүлжээний асуудлаас шал өөр зориулалттай гэж тайлбарлаж байгаа. Гэсэн хэдий ч нэр дэвшихийн тулд мөнгө төлсөн ч намаасаа гарч ирж чадахгүй, тойрогт нэр дэвших боломжгүйд хүрвэл тухайн гишүүндээ улстөрийн дэмжлэг үзүүлэх гэрээ гээчийг байгуулах ажээ. Үндсэндээ 100 сая төгрөгөө өгөөд УИХ-д нэр дэвшиж чадахгүй мултарвал албан тушаал амалж байна гэсэн үг ажээ. Тэгэхээр АН-ынхан МАН-тай холбоотой 60 тэрбумын сүлжээний зүсийг хувилган “Улстөрийн дэмжлэг” гээчийг шинэ “журам” бүхий сүлжээтэй болох гэж байгаа бололтой.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
610344
2 эможи

Зочин
2019-11-11 21:39
keyboard_arrow_up