Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх заалтыг дэмжсэн
2019 оны 11 сарын 11
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн хийх талаар хэлэлцжээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж дуусгахаар төлөвлөж байгаа. АН-аас гурван санал тавьсан.
- Нэгдүгээрт, Ерөнхий сайд сайд нараа томилох, чөлөөлөх асуудлыг өөрөө шийдэх санал. Үүнийг бүлгийн гишүүд дэмжсэн. Цаашид Засгийн газар бие дааж шийдвэр гаргаж ажиллахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.
- Хоёрдугаарт, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах. Энэ саналыг мөн дэмжсэн. Гэхдээ үүнийг 2024 оноос хэрэгжүүлье гэж манай намын бүлэг үзсэн.
- Гуравдугаарт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санал. Уг саналаар бүлэг эцсийн шийдвэр гаргаагүй.
Шаардлагатай гэвэл дахин бүлгээр асуудлыг хэлэлцэхээр нээлттэй үлдээсэн байна.
МАН-ын бүлгээс энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг явуулж дуусгах, гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлтийг батлахаар 100 хувийн саналаар тогтсон" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610362
0 эможи
Зочин
2019-11-11 21:47
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: