Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХҮНам: Цэцийн дарга гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж, огцрох хэрэгтэй

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

 Хөдөлмөрийн үндэсний намаас ҮХЦ-ийн даргыг огцруулах шаардлагыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Улсын их хуралд өгсөн боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа аж.   Энэ талаар болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух ёстой, эс бөгөөс УИХ түүнийг эгүүлэн татах ёстой хэмээн мэдэгдлээ. 

Arslan.mn

ХҮН-ын гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёл “Өнөөг хүртэл өндөр албан тушаалтнууд алдаатай, буруутай үйлдэлдээ уучлалт гуйж сураагүй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж, огцрох хэрэгтэй. Энэ нь нийгэмдээ ёс зүйн хэм хэмжээг тогтооход нэмэртэй гэж үзэж байна. Өндөр албан тушаалтнууд өөрсдөө ёс зүйгүй үйлдлийг давтан гаргаад байхаар нийгэм төлөвшиж, соёлжиж, хөгжиж чадахгүй байна. Иргэдэд ёс зүйн үлгэр дуурайлал үзүүлэхийг шаардаж байгаа” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610363
1 эможи

Зочин
2019-11-11 21:47
Zochin
2019-11-11 20:10
Bitgii hiirheed baildaa jaahan hvleechih
keyboard_arrow_up