Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Алтанхуяг нам байгуулснаа зарлах уу?

2019 оны 11 сарын 25

Arslan.mn

АН дотроос дахин нэг нам төрөх сураг дуулдаж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өрх тусгаарлаж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ тухайгаа олон нийтэд зарлах гэнэ.  Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр жил гаруй хугацаанд ажиллаж буугаад АН дотор эрс шинэчлэл хийнэ хэмээн намынхаа дарга С.Эрдэнэтэй нэг хэсэг үзэлцсэн.  Гэсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тэрээр улс төрийн дараагийн нүүдлээ шинэ нам гэж харсан бололтой.

Тэгвэл Н.Алтанхуягийн нам улс төрийн хүрээнд ямар үзэл баримтлал, өнгө аястай байх бол. Түүний хувьд  Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нартай тун ойрхон ажилладаг.  Тэгэхээр тэдний зүгээс намд нь ямар нэгэн нөлөө байна уу гэдэг нь анхаарал татаж байна. З.Энхболдыг өнгөрсөн хугацаанд ЕТГ-ын даргын  ажлаа өгнө, АН-ын дэд даргаар  очно хэмээн нэлээд ярьсан.  ЕТГ-ын дарга болох дараагийн хүнээ сонгосон гэдгээ ч тэрээр мэдэгдэж байв.  Гэсэн ч  одоог хүртэл АН-даа эргэж очоогүй байна.  Нам нь хүлээж авахгүй байна уу, аль эсвэл Н.Алтанхуягийн намд очихоор бэлтгэл хангасан ч байж болох юм.

Нөгөө талаар АН-ын зүгээс З.Энхболдыг хүлээж авахгүй байх шалтгаан бий.  Учир нь тэрээр 2016 оны сонгуульд намаа удирдаж ороод ялагдсан.  Тэгэхээр дэд даргаар сонгох гэхээс илүүтэй хариуцлагын асуудал яригдаагүй өнгөрсөн.  Энэ бүхнээс харахад Н.Алтанхуягийн шинэ нам АН дотор нэлээд том хагарал болж мэдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610880
0 эможи

зочин
2019-12-09 11:05
Х.Баттулга. З.Энхболдтой таарамж муу. Алтанхуяг одоо болно. Том том албан тушаалыг мөн ч их авсан хийсэн. Хангалтай. Харин үр дүн байхгүй. Тэгэхээр одоо үг дүн гарна гэж ямар юм байдгийн. Ёронхий сайд байх үед Монголд байгаагүй их хэмжээий мөнгө энэ засгийн үед байсан шүү. Өөрөөс нь болж АН-с гарч байгаа
зочин
2019-11-25 10:56
Алтанхуяг та хэн гэдгээ ард тумэнд хангалттай таниулсан одоо хэнз хуухдуудээ хараад гэртээ суувал яамар вэ улс терд ороод дахин идэж уух ажилаа эхлэх гээд унтаж чадахаа болижээ
Ацны нам байхав дээ
2019-11-25 09:52
Юу ч өөрчлөгдөхгүй хэн ч итгэхгүй утгагүй зүйл. Энэний оронд Алтанхуяг зүгээр л гэртээ сууж байх нь дээр
зочин
2019-11-25 09:01
Алтанхуягын шинэ нам гэж ямар юм байх вэ. З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр хоорондоо хамгийн таарамжгүй хүмүүс шүү дээ. Нам байгуулж жагсаалтаар шургах ийм л юм хайж байгаа. Нэр дэвшээд гарахгүй
keyboard_arrow_up